Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи, Сингапурын Үндэсний Их Сургуулийн харьяа Ллойдс Бүртгэлийн Сангийн нэрэмжит Эрсдэл судлалын хүрээлэн (IPUR)-тэй хамтарч “Их өгөгдөлд суурилсан бодлогын инновацийн лаборатори” төсөл хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд “Төрийн албан хаагчийн инновацийг дэмжих” хөтөлбөрийг 2022 тавдугаар сарын 13-наас долоодугаар сарын 1-ний хооронд амжилттай хэрэгжүүлж, үр дүнгээ хэлэлцлээ.
Хөтөлбөрийн зохион байгуулалтыг Сингапурын Үндэсний Их Сургуулийн харьяа Ллойдс Бүртгэлийн Сангийн нэрэмжит Эрсдэл судлалын хүрээлэнгийн төлөөлөл, НҮБХХ-ын Хурдасгуур лабораторийн төлөөлөл, Удирдлагын академийн Зөвлөх үйлчилгээний төв, Мэргэшил дээшлүүлэх институт хариуцан ажилласан.
Төсөл бойжуулах зөвлөх үйлчилгээний тусламжтайгаар “Төрийн албан хаагчдад ажлын байран дээрээ санал, санаачлага гаргаж, бодит ажил болгон хэрэгжүүлэхэд дизайн сэтгэлгээг хэрхэн ашиглаж үр дүнд хүрэх арга, хандлагыг эзэмшүүлэх” зорилго бүхий тус хөтөлбөрт нийт 1029 төслийн санал ирснээс 4 багийн санал (1.БШУЯ-ны багийн “ЕБС-ийн багшийн ажлыг үнэлэх үйл ажиллагааг цахимжуулах” төсөл, 2.Эрүүл мэндийн хөгжлийн төвийн багийн “Эрүүл мэндийн салбарын статистик бүртгэл, мэдээллийн нээлттэй өгөгдлийн сан бий болгох” төсөл, 3.Налайх дүүргийн ЗДТГ-ын багийн “Хэрэглэгчийн үнэлгээгээр дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл, 4.Багануур дүүргийн ИТХ-ын багийн “Виртуал орчинд суурилсан модуль сургалт” төслүүд) шалгарч, энэ хугацаанд хүрсэн үр дүнгээ өнөөдөр танилцууллаа.
Төслийн багууд хөтөлбөрийн явцад төслийн анхны санаа нь хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулахын хамт төрийн албан хаагчийн хувьд асуудалд хайрцаглагдсан сэтгэлгээгээр ханддаг байснаа өөрчилж чадсан талаараа, хамтдаа ярилцаж, бие биенээ сонсоход гарсан эерэг өөрчлөлтөө, аливаа асуудалд оролцогч талуудынхаа өмнөөс бодох, тэдний санаа бодлыг асуух, сонсохын чухлыг анзааралгүй орхигдуулдаг байснаа олж харсан зэргээ ярьцгааж, ач холбогдол ихтэй хөтөлбөрт оролцсондоо баяртай байгаагаа илэрхийлж байсан.
Удирдлагын академийн захирал доктор Д.Сүрэнчимэг, доктор, профессор Ш.Батсүх нар тус хөтөлбөрийн үр дүн нь боловсруулсан төсөл, төслийн багийн гишүүдийн эерэг өөрчлөлтөөс харагдаж байна гээд зохион байгуулах багийнхан, оролцогчдод баяр хүргэн амжилт хүслээ. Тус хөтөлбөр нь зохион байгуулалтын баг, хичээл заах багш нар, зөвлөхүүд гээд нийт 33 хүний хамтын ажиллагааны үр дүн байлаа
| “Төрийн албан хаагчийн инновацыг дэмжих” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ |
|
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
2026-05-01 14:30:00
Олон улсын таеквондо-гийн 31 дэх удаагийн улсын аварга эхэллээ
2026-05-01 13:49:26
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 13:00:44
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 09:47:50
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-01 08:26:07
Ү.ХҮРЭЛБААТАР: “Би үнэний дуу хоолой” гэж хэлэх чадамжтай байж нийгмийг удирдаж, зална шүү дээ
2026-05-01 07:58:57
"ИППОН ДОЖО"-гийн эцэг, эхийн зөвлөл улсын аварга багууд бэлэг гардуулав
2026-05-01 07:10:00
ӨСГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭ ОРЦОНД ХАЯСАН 21 НАСТАЙ ЭЭЖИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-01 07:04:33
ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ, БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ
2026-05-01 07:00:00
Н.НАРАНБААТАР: ХУЛГАЙ ХИЙХ ВИЙ ГЭЖ ХИЙ ХАРДААД ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХОЙШЛУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ
2026-05-01 07:00:00
СПОРТ, ОЛИМПЫН “ВИКИПЕДИА” ОТТО АХ
2026-05-01 07:00:00
ТАНИЛЦ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХУДУУДЫН Х.БАТТУЛГА ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ААЛЗНЫ ТОР МЭТ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ
2026-05-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |