ЭМЯ-ны харьяа агентлаг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн удирдлагууд өчигдөр Хүүхдийн төв сувилалд ажиллаж хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцов. "Хүүхдийн төв сувилал" 1967 онд Өнчин нялхсын сувилал, Ихэр хүүхдийг асран хамгаалах сувилал нэрээр анх байгуулагдсан ЭМЯ-ны харьяа сувилал юм.
Хүүхдийн төв сувилал нийт 96 ортой, өнөөдрийн байдлаар 122 эмч ажиллаж байнгын асаргаатай 30 орчим хүүхэд, эмчилгээ хийлгэж байгаа 40 гаруй хүүхдүүдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Хүүхдийн төв сувилал нь 3 хүртэлх насны суурь өвчтэй хүүхдүүд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан асрах, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэн энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт судалгаа эхлэх лавлагаа төв юм.
Жилдээ 1260-1380 гаруй хүүхдийг хүлээн авч, 20 гаруй нэр төрлийн эмчилгээ хийж, 42 төрлийн хоол, 10 гаруй төрлийн витамин эмчилгээ хийж эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, сэргээн засах, сэтгэл зүйн болон хөдөлмөр, хөдөлгөөн заслаар засч сэргээн үр дүнг нь тооцон ажиллаж байна. ЭМЯ-ны харьяа агентлаг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн удирдлагууд энэ үеэр тус сувилалд хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай хэрэгслийг хүмүүнлэгийн тусламжаар хүлээлгэн өгөв
| ЭМЯ-ны харьяа байгууллагуудын удирдлагууд "Хүүхдийн төв сувилалд" ажиллалаа |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |