Ардчилсан намын XIV их хурал өчигдөр болсон. Хурлын үеэр С.Эрдэнэ, Ардчилсан намын гишүүн Д.Алтанхуяг нар маргалдаж, Д.Алтанхуяг тайзан дээр С.Эрдэнийг зодсон. Энэ талаар Ардчилсан намын хуулийн зөвлөх Г.Батбаяр мэдээлэл хийсэн.
Тэрбээр “Ардчилсан намын даргын нэр хүндийг авахаар Ардчилсан намын нэр бүхий гишүүд улайран тэмцэх болсон нь дээрх үйлдлээр тодорхой байна. Ардчилсан намын гишүүн Д.Алтанхуяг С. Эрдэнийн амь нас, эрүүл мэндэд халдахаар дайрч, олон нийтийн газар зүй зохисгүй үйлдэл гаргаж, үл хүндэтгэсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн 10.1.2 дахь хэсэгт зааснаар өс хонзон, хувийн таарамжгүй харилцааны улмаас бусдын амийг хөнөөхөөр завдсан төрлийн зүйл, ангид орж байгаа юм. Учир нь түүний биенээс хутга, мэс гарсан. Үүнийг цагдаа нар баримтжуулж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хуульд заасан журмын дагуу хэрэг бүртгэл нээж ажиллаж байгаа. Үүнээс гадна 2-3 иргэний биед халдсан байгаа. Тэдний шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа ямар зүйл ангиар яллагдах нь тодорхой болно” гэлээ.
| АН-ЫН ХУУЛИЙН ЗӨВЛӨХ Г.БАТБАЯР: С.Эрдэнийн биед халдсан Д.Алтанхуягаас хутга илэрсэн учир 48 цаг саатуулсан |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |