Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг өнөөдөр эхлүүллээ. Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцлоо. Монгол Улс 1956 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Замын-Үүдээр БНХАУ-ын Эрээн боомттой төмөр замаар холбогдож байсан бол 60 гаруй жилийн дараа хоёр улсын хооронд төмөр замын дахин нэг шинэ гарц бий болох эхлэл тавигдаж байна. Энэхүү Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам нь 415 км урт, бүтээн байгуулалтын ажил Бичигт хилийн боомтын төмөр замаас эхэлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зүүн босоо чиглэлийн Үндэсний төмөр замын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Нэг үгээр хэлбэл, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт юм. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, Бичигт боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэгдэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ. Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдож, зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байгаа өнөөдрийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөж, Монгол Улс экспортын 5 гарцтай болж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварын үзүүлэлт хоёр дахин нэмэгдэнэ” гэлээ.
Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 3-р сарын 16-ны өдрийн 116-р тогтоолоор Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” концессийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой төслийн тусгай зориулалтын компани байгуулж энэ компанид хөрөнгө оруулж ажиллах гадаад, дотоодын хуулийн этгээдийг сонгон хамтран ажиллахаар тусгасан. Үүний дагуу “Монголын төмөр зам” ТӨХК нь Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран хэрэгжүүлнэ. Япон Улсын “Nippon koei” компани техникийн зөвлөхөөр сонгогдож Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, техникийн зураг төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэсэн байна.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд зөвхөн боомтуудыг дэд бүтцээр холбох биш, цогцоор нь олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, боомт түшиглэсэн дагуул хотуудыг байгуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Бичигтийн боомтыг олон улсын жишигт нийцсэн Монгол Улсын загвар боомт болгохоор төлөвлөж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг 2 жилийн дотор дуусгахаар зорьж байна. Харин төмөр замын ажлыг 3-5 жилийн дотор гүйцэтгэх юм. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь Зүүн бүс нутагт боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс, хот бий болох суурь нөхцөлийг бүрдүүлж, 800 орчим ажлын байр шинээр бий болж, жилд ойролцоогоор 12 сая тонн дотоодын ачаа тээвэрлэх боломж бүрдүүлэхээс гадна эрчим хүч, аж үйлдвэрийн парк, аялал жуулчлал, худалдааны салбарын бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, зүүн бүс нутгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавина.” гэж онцоллоо.
Бичигт боомтыг одоогоос 30 жилийн өмнө буюу 1992 оны 7-р сарын 2-ны өдөр анх нээж байсан бол өнөөдөр ийнхүү 30 жилийн дараа боомтыг олон улсын жишигт хүргэх, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд төмөр зам тавих их бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
| Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг эхлүүлжээ |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |