-Нийслэлийн ойролцоох ой модод зарим газарт өнгөө алдаж байгаа нь юутай холбоотой вэ. Хортон шавж идсэнээс болж байна уу?
-Тийм ээ. Энэ жил нийслэл төдийгүй Монгол орны ойн санд хөнөөлт шавжийн голомт их байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрвөн төрөл зүйл буюу шинэсний урч ялаа, Сибирийн хүр эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй бүртгэгдээд байна. Улаанбаатар хотын ойн сангийн нийт 26.646 га талбайд дээрх хөнөөлт шавжууд байгаагаас тэмцлийн ажил гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай, голомтолсон 18 мянган га талбай байна.
-Хортон шавжтай тэмцэх ажлыг хэрхэн зохион байгуулдаг вэ. Хөрөнгө мөнгө хүрэлцээтэй байдаг уу?
-Ойн хортон шавжтай тэмцэх ажлыг судалгаанд үндэслэн БОАЖЯ-наас энэ чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлдэг. Нийслэлийн Байгаль орчны газрын зүгээс энэ онд орон нутгаас баталсан төсвийн хэмжээнд авиа микробиологийн арга буюу агаарын хөлөг ашиглан Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Улиастайд 600 га, үүргийн шүршигч болон утаат багаж ашиглан микробиологийн аргаар Дээндий, Хуандай, Шар хоолойд тэмцлийн ажил өрнүүлсэн. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах Яргайт, Богинын аманд 1002 га, нийт 1602 га талбайд тэмцлийн ажлыг хийж гүйцэтгүүлээд байна.
Нийслэлийн Байгаль орчны газрын зүгээс нийслэлийн төсвөөс дахин нэмэлт төсөв гаргах асуудлыг судалж байгаа. Боломжтой тохиолдолд уг ажлыг долдугаар сарын 8-ны дотор нэмэлтээр гүйцэтгэх боломжтой. Учир нь нийслэлийн ойн санд голомтолсон хөнөөлт шавжийн 80-аас илүү хувийг якобсоны төөлүүрч, шилмүүс хуйлагч эзэлж байгаа бөгөөд эдгээр шавж нь өндөг, хүрэнцэр, хүүхэлдэй, эрвээхэйн шатыг дамжина. Долдугаар сарын 10-аас хүүхэлдэйлэх ба гадуураа бүрхүүл үүсгэн хөрсөнд ордог. Тэр хугацаанд Монгол Улсад хэрэгжүүлж буй тэмцлийн аргуудаар устгах боломжгүй болох юм.
-Ойн хортон шавж хэр хурдан үржиж, тархдаг вэ?
-Манай орны шилмүүст ойд хөнөөл учруулдаг навч шилмүүсний хөнөөлт шавжийн нэг эмэгчин нь өндөглөхдөө дунджаар 200, хамгийн ихдээ 900 хүртэл өндөг гарган маш хурдан хугацаанд асар их талбайг хамарсан голомт үүсгэх аюултай байдаг. Ойн хөнөөлт шавж тухайн бүс нутгийн ойд 3-4 жилийн турш тархаж, давтамжтай хооллосон тохиолдолд ой ургах чадвараа алдах эрсдэлтэй. Иймд 2023 онд улс, нийслэлийн зүгээс онцгойлон анхаарч, судалгаанд үндэслэн төсвийг хангалттай хэмжээнд баталж, нэн даруй тэмцлийн ажлыг гүйцэтгүүлэх шаардлага зүй ёсоор тулгараад байна.
-Хортонд идэгдсэнээс өнгө нь хувирсан мод эргэж сэргэх үү?
-3-4 жилийн давтамжтай ойн хөнөөлт шавж голомтолсон талбайн мод бол өсөлт хөгжилт нь зогсох, цаашлаад дахин ургах чадвараа алддаг. Харин нэн даруй тэмцлийн ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд дараа жилээс нь өнгө нь сэргэх, хэвийн ургах боломжтой.
-Сэргэхээргүй болсон модод хэр их байдаг вэ. Нэгэнт сэргэхгүйг нь цэвэрлэж цэгцэлдэг үү?
-1998-2002 онд хортон шавж ихэссэнээс сэргэхээргүй хуурайшсан ой бий. Нэгэнт хортон шавжид идэгдэж, цаашид ургах чадвараа алдсан мод ойн хөнөөлт шавжийн тархах нөхцөл, ой хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс тухайн ногоон бүсийн иргэдэд байгаль хамгаалагчийн хяналтад мод бэлтгэх эрх олгодог. Сүүлийн жилүүдэд, тухайлбал 2016-2017 онд хортон шавжийн тэмцлийг сайн хийсэн тул 2018-2020 онд хортон шавж илрээгүй. Өнгөрсөн оноос хортон шавж нэмэгдэх хандлага ажиглагдаж, энэ онд цөөнгүй газарт илэрсэн.
-Нийслэлийн ойн бүсэд хэдий хэмжээний газар, ой багтдаг вэ. Тэдгээрт хэчнээн төрөл зүйлийн мод, ургамал байна вэ?
-Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн гарал үүслийн хувьд өөрөө аясаараа сэргэн ургасан байгалийн ой бөгөөд бүрэлдэхүүнд шинэс, хуш, нарс, гацуур, хус, улиас, бургас, улиангар бүхий шилмүүст ой зонхилдог. Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн нийт талбайн хэмжээ 116.257 га талбай байгаагаас ойгоор бүрхэгдсэн 80 мянган га талбайтай.
-Эдгээрийн арчлалт, хамгаалалтад хэрхэн анхаарал хандуулан ажиллаж байна вэ?
-Нийслэлийн Байгаль орчны газраас дөрвөн жил тутам ойн сангийн менежмент төлөвлөгөөг боловсруулан БОАЖЯ-ны Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж хэрэгжилтийг хангуулан ажилладаг. Манай байгууллагын зүгээс ой хамгааллын чиглэлээр жил бүр ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгаа, тус судалгаанд үндэслэн тэмцлийн ажил гүйцэтгэх, ойн цэвэрлэгээний арга хэмжээ, мөн сүүлийн жилүүдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр түймрийн халз зурвас байгуулах, тогтмол хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
| Г.Нацаг: Хортон шавж идсэнээс өнгө нь өөрчлөгдсөн модод сэргэх боломжтой |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |