Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан БШУЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Ч.Энх-Амгаланаар ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Ажлын хэсэг БШУЯ-ны сайдын тушаалаар аймгийн БШУГ, МҮСТ-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй удааширалттай байгаа төсөл, арга хэмжээнүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх зорилгоор манай аймагт энэ сарын 24-30-ны хүртэлх хугацаанд ажиллалаа.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Ч.Энх-Амгалан тус хугацаанд хийгдсэн хяналт шалгалтын урьдчилсан тайлангийн үр дүнг засаг даргад танилцуулж холбогдох зөвлөмжүүдийг өгч нэгдсэн тайланг аудитын хороонд тайлагналаа.
Түүнчлэн уулзалтын үеэр талууд ЭЕШ-ын үр дүн, аймгийн боловсролын салбарт тулгамдсан асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал мэдээлэл солилцлоо. Мөн аймгийн зүгээс боловсролын салбарт авч хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнүүдийг танилцуулсан юм.

| БШУЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар Баян-Өлгий аймагт ажиллаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |