Саяхандаа, бид албан тушаалтнууд авлига аваад л, авсан авлигаараа хэдэн үеэрээ идэж барахгүй хөрөнгөжөөд байгаа талаар өөр зуураа л хэлэлцэж, хий дэмий шогшрохоос хэтэрдэггүй байлаа. Нөгөө авлигатай тэмцдэг байгууллага нь ч хаа байдаг, юу хийдэг нь ч тодорхойгүй, нүдэн дээр нь авлигачид баяжаад, бидний үр хүүхдийн сайхан амьдрах ирээдүйгээс хумслаад байхад нүдэн балай, чихэн дүлий хэдэн нөхдүүд авлигачидтай тэмцээд байна уу, хамгаалаад байна уу гэдгийг ч анзаардаггүй, ойлгодог ч үгүй л байлаа шүү дээ.
Харин оновчтой бөгөөд шийдэмгий удирдах арга барилаараа цагдаа, хүчний байгууллагад хэдийнэ танил болоод байсан З.Дашдаваа Авлигатай тэмцэх газрын удирдлагаар очсоноос хойш авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явц сайжирч, түүний үр дүн ч нүдэнд харагдаж эхэлж байгаа талаарх мэдээ чихний үзүүрт сонсогдох боллоо.
Өмнөх арван жилтэй харьцуулбал авлигын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгах нь хоёр дахин нэмэгдэж, шалгасан гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн буюу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан нь зургаа дахин өссөн гэнэ. Энэ нь тус газраас иргэд, олон нийт рүү чиглэсэн авлигын эсрэг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж, иргэд, олон нийт маань ч нэгэн үеэ бодвол авлигын гэмт хэрэгтэй зөвхөн төрийн байгууллага тэмцээд үр дүнд хүрдэггүй, иргэдийн оролцоо, хүчин чармайлт ч адилхан нөлөөтэй байдгийг ухамсарлаж байгаагийн нэгэн илрэл юм болов уу. Түүнчлэн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх 11-11 төв нь авлигын гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг тус утсаар дамжуулан авч, Авлигатай тэмцэх газрын 110 дугаарын утастай холбодог болсоны үр дүн ч гарч байгаа бололтой.

Мөн нэг жилд шалгасан авлигын гэмт хэрэг 6.2 дахин өссөн талаар Авлигатай тэмцэх газрын статистик мэдээллээс уншлаа. 2007-2017 онд жилд дунджаар 1-2 ихдээ л арваадхан хэрэг шийддэг байсан бол одоо нэг долоо хоногт л гэхэд 10-аас дээш хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлдэг болсон нь АТГ үнэхээр л ажлыг хийсэн шиг хийдэг газар болсныг харуулж байна гэхэд хилсдэхгүй болжээ.
Нийгэмд бугшсан авлигын гэмт хэргүүдийг тэд илрүүлэн, шалгаад зогсохгүй төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж эхлээд байгаа нь нэн сайшаалтай. Сүүлийн үед нийгэмд цочроо өгсөн авлигын гэмт хэргүүдээс эргэн саная л даа. Тухайлбал, “Хөгжлийн банк”-ны хэрэг байна . Улс төрийн албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд, түүнчлэн Хөгжлийн банкны удирдлагууд зэрэг нийгэм, олон нийтэд шударга дүртэй хүмүүс “Зээл” нэрээр Хөгжлийн банкыг бараг л тоночихсон байсныг та бүхэн санаж байгаа байх. Авсан зээлээрээ улс эх орондоо хэрэгтэй, эргээд ашиг тусыг өгөх бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлсэн нь хуруу дарам цөөн.
Харин өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээрээ дамжуулан зээл авсан, зээл гаргаж өгсөний хариуд их хэмжээний хахууль авч, хөлжсөн албан тушаалтнуудын талаар өнгөрсөн хавраас эхлээд нэлээд л шуугилаа. Дээрх хэрэгт холбогдогчдоос эрх мэдэл, мөнгөтэй, нийгэм, улс төрд нөлөө бүхий хүмүүс дийлэнх нь байв. Харин АТГ-ынхан эрх мэдэл, мөнгө, хууль бус үйлдлээр босгочихсон асар том “Хана, хэрэм”-ийг нурааж, зөвхөн Хөгжлийн банкны хэрэгт л гэхэд 90 гаруй албан тушаалтан болон холбогдох хүмүүсийг яллагдагчаар татаж, өнөөдрийн байдлаар төлөгдөхгүй өчнөөн сар, жил болсон 482.1 гаруй тэрбум төгрөгийн зээлийг нөхөн төлүүлээд байгаа гэнэ. Энэ тоо АТГ-ын албан хаагчдын хичээл, зүтгэлийн үр дүнд өдөр ирэх тусам өсөх нь дамжиггүй.

Энэ мэт мөнгө, эрх мэдэл, улс төрийн нөлөөллөөр “Хана, хэрэм” босгон, хуулийг уландаа гишгэгчдийг АТГ л сөрөн зогсож, хуулиар хүлээсэн үүргээ ном, журмынх нь дагуу хийж, нийгэмд шударга ёс тогтоход томоохон үүрэг гүйцэтгэж байгаа нь нууц биш.
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 2017 онд 3,4 тэрбум, 2018 онд 19,6 тэрбум, 2019 онд 11,3 тэрбум, 2020 онд 35,6 тэрбум, 2021 онд 96,2 тэрбум төгрөгийн хохирлын нөхөн төлүүлсэн нь жилд дунджаар 2,9 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. 2021 онд нөхөн төлүүлсэн 96,2 тэрбум төгрөгөөр 21 аймгийн төв бүрд 200 хүүхдийн цэцэрлэг барих мөнгийг улсын төсөвт оруулсан байна гэх тооцоолол цахим орчинд нийтлэгдэж ч байсан. Улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь ийм л үр ашигтай зүйл болдог байх нь.
| АВЛИГЫН “ХАНА, ХЭРЭМ”-ИЙГ НУРААСАН АТГ-ЫН АЖЛЫН ҮР ДҮН |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |