Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа 2022 оны зургадугаар сарын 28-ны өдөр Холбооны Ерөнхийлөгч Игнацио Кассист Итгэмжлэх жуух бичгээ барив.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч И.Кассис Элчин сайд Д.Гэрэлмааг хүлээн авч уулзаж, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан Элчин сайдад баяр хүргэн ажлын амжилт хүсэв.
Элчин сайд Д.Гэрэлмаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч И.Кассист уламжилж, Швейцарын Холбооны Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2023-2024 оны байнгын бус гишүүнээр сонгогдсонд баяр хүргэхийн ялдамд Монгол, Швейцарын харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа нотлов.
Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар Монгол Улсад хэрэгжиж ирсэн төсөл, хөтөлбөрүүд нь монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, үр өгөөжтэй хэрэгжсэнийг талууд тэмдэглэлээ.
| Элчин сайд Д.Гэрэлмаа Итгэмжлэх жуух бичгээ барилаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |