2022-2023 оны хичээлийн жилийн Монголын их, дээд сургуулийн консорциумийн хуваарь сонгуулах үйл ажиллагаа цахим хэлбэрээр зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдаж байна. Тодруулбал,
Бүртгэл 2022 зургадугаар сарын 28-аас 2022 долдугаар сарын 03-ны хооронд
Хуваарь сонгуулах үйл ажиллагаа 2022 долдугаар сарын 04-08-ны хооронд болно.
Монголын их, дээд сургуулийн консорциумд харьяалалтай төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын хуваарь сонголтыг нэгдсэн журмаар зохион байгуулж байна. Харин МУИС, ШУТИС, АШУҮИС зэрэг сургуулиудын хувьд элсэлтийн үйл ажиллагааг өөрсдөө бие даан цахимаар зохион байгуулж байгаа юм.
Элсэгч бүртгүүлэхдээ Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч хувийн мэдээллээ шалгах бөгөөд 10 хүртэл мэргэжлийг сонгож бүртгэлээ баталгаажуулна. Бүртгэл www.ees.edu.mn хаягаар явагдана.
Бүртгүүлсэн элсэгчийн хөтөлбөр, мэргэжил баталгаажуулах эхний шатны эрх 2022 долдугаар 04-ний 09:00 цагт нээгдэж, 20212 долдугаар сарын 08-ны 18:00 цагт хаагдана. Элсэгч нь тухайн хөтөлбөрийн хяналтын тоонд багтаж, босго онооны болзол хангасан тохиолдолд хөтөлбөр баталгаажуулалтыг цахимаар хийнэ.
| Их, дээд сургуулийн хуваарь сонголт долдугаар сарын 8-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |