• Өнөөдөр 2025-05-21

Я.СОДБААТАР: Хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой асуудал төрийн тэргүүний анхааралд байгаа

2022-06-28,   314

Олон нийтийн дунд тулгамдаад буй хүсний аюулгүй байдлын талаар  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар дараах мэдээллийг хийлээ. 

Тэрбээр "Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой байна. Шалтгаан нь олон улсын нөхцөл байдал, дотоодын нөхцөл байдал ч хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдалдаа онцгой анхаарах цаг үеийн шаардлага байна. Ялангуяа олон улсын тавцанд гарч буй улс төрийн ээдрээт нөхцөл байдал, улс орнуудын хооронд болж буй мөргөлдөөнт байдлууд эргээд дэлхий нийтээр хүн амын хүнсний хангамжид маш ноцтойгоор нөлөөлж эхэлж байна. ОХУ, Украин зэрэг орнууд нь дэлхийн хүнсний томоохон нийлүүлэгч орнууд. Энэ орнуудад үүссэн онцгой нөхцөл байдлаас улбаалаад манай хил залгаа олон орон хүнсний экспортдоо хязгаарлалтууд хийж байна. Энэ нь эргээд манай улсын хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсч байгаа юм. Нөгөө талдаа, дотоодод сүүлийн нэг жилийн хугацаанд манай дотоодод хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ ханш өссөн. Хүнсний хангамжаа ихэнхийг нь импортоор авч байгаа учраас  цар тахлаас шалтгаалсан хүндрэлүүд эргээд хүнсний хангамжид, цаашилбал хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж хэлж болно. Эмээлт дээр үүссэн махны асуудал хүнсний аюулгүй байдал алдагдсаны томоохон жишээ гэж харж байгаа. Эл асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааралдаа авч, холбогдох албан тушаалтнуудад хатуу сануулга өгч, хариуцлага тооцож байгаа. Цаашилд ч хяналт шалгалтын ажил үргэлжилнэ. Хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой асуудал төрийн тэргүүний анхааралд байгаа" гэв.

Я.СОДБААТАР: Хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой асуудал төрийн тэргүүний анхааралд байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188