Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн 25, аюулт үзэгдэл, ослын найман дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ талаар ОБЕГ-аас тодруулбал тараах мэдээллийг өглөө. " Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд аюулт үзэгдэл болон ослын найм, гал түймрийн утаажилтын бүсээс 45 иргэний амь нас, 50 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, найм буцалтгүй нэрвэгдэгчийг /цогцос/ гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн хөдөлгөөнт завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж, голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 6185 иргэнд хүргэж, ногоон бүсээс 718 автомашин холдуулан, 2337 ширхэг сэрэмжлүүлгийг тарааж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа" гэсэн юм.
ОБЕГ: Түймрийн бүсээс 45 иргэний амь, 50 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан |
|