БОАЖЯ-аас санаачлан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.4 км, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км, нийт 37.9 км хатуу хучилттай авто зам барих ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.
Авто зам барих ажилд шаардлагатай дайрга, шороог Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 2022 оны дөвөрдүгээр сарын 20-ны 166 дугаар тогтоолын дагуу Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал, ашиглуулах тухай” гэрээний хүрээнд өмнө нь эвдрэлд орсон зургаан байршлыг сонгон авсан ба автозам барих ажлын төлөвлөгөөний дагуу холбогдох байршлуудаас тохирох дайрга шороог тогтоосон тоо хэмжээгээр олборлон ажиллаж байна.
Авто зам барилгын ажлын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тусгасны дагуу олборлолт хийсэн талбайд тухай бүр техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ба эхний ээлжинд 1000 м3 дайрга шороо олборлосон нэг байршлын 1.5 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсэн байна. Цаашид тус талбайд биологийн нөхөн сэргээлтийг төлөвлөсөний дагуу хэрэгжүүлэн ажиллах болно.
Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт хэрэгжүүлж буй автозамын төсөл ашиглалтад орох хүртэл барилгын ажилд ашигласан талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн бүрэн хийж, орон нутагт албан ёсоор хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
| Авто замын барилгын ажлын зориулалтаар дайрга, шороо олборлосон талбайг нөхөн сэргээлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |