Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Цахим үндэстэн” болох зорилт тавиад буй. Энэ хүрээнд иргэдэд хүнд суртал, чирэгдэл үүсгэдэг олон үйл ажиллагааг цахим технологид шилжүүлж, хүний оролцоогүйгээр хийж эхэлсэн. Тухайлбал, Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ынхан визийн хүсэлт, түүнийг олгох, харийн иргэдийн оршин суух зөвшөөрөл гээд олон ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлээд буй. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд виз олгох ажлыг хялбаршуулж эхэлсэн. Гэвч сайны хажуугаар саар зүйл ГИХГ-т байсаар.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын санаачилсан “Цахим үндэстэн” зорилт, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах бодлогод чөдөр тушаа болсон, улсын төсөвт орох тодорхой хэмжээний хөрөнгийг хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтний хэтэвч нэгтэй компани “шимэгчлээд” сууж байна гэхэд хилсдэхгүй. Учрыг дэлгэрүүлэн хүргэе. ГИХГ-ын нэг үйлчилгээ бол оршин суух зөвшөөрөл олгох. Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх хэвлэх, сунгах, хаягийн өөрчлөлт хийх зэрэг ажлыг хийлгэхээр “Туртелком” гэх компанитай тус газрынхан 2011 онд гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу оршин суух үнэмлэхийн хугацаа дууссан, хаяж гээсэн, хаягийн өөрчлөлт хийсэн үнэмлэхийг шинээр дахиж хэвлэхдээ ГИХГ-ын захиалгаар хийхээр тусгасан байна. Энэ гэрээний анхаарал татсан нэг заалт нь гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд ГИХГ өөр бусад байгууллагатай уг үнэмлэхийг хэвлүүлэх гэрээ байгуулахгүй байх үүрэг хүлээсний зэрэгцээ тусгай тоноглосон өрөө тасалгаагаар хангахаар тусгасан аж. 2011 оны нэгдүгээр сарын 31-нд 10 жилийн хугацаатай байгуулсан уг гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2020 оны дөрөвдүгээр сард нэмэлт гэрээ хийж түүндээ “Хугацаа дуусахад аль нэг тал цуцлах санал гаргаагүй бол анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэсэн заалт тусгаснаар “Туртелком” ХХК-д давуу байдал олгосон гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсжээ . Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу бол тендер зарлаж байж энэ ажлыг хийх гүйцэтгэгчийг өрсөлдөөн дундаас шалгаруулах ёстой баймаар. Гэтэл шууд нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэрээг 10, 10 жилээр байгуулж буй нь хачирхалтай . Тус компани үнэмлэх хэвлэхдээ хууль тогтоомжоор тусгайлан заагаагүй төлбөр үйлчлүүлэгчдээс авч нэг үнэмлэх дээр 10.000-21.000 төгрөг нэмж тооцон 2011 оноос хойш өнөөг хүрч байгаа юм.
Ингэснээр 11 жилийн хугацаанд ойролцоогоор таван тэрбум шахам төгрөгийн ашиг олсон байж болзошгүй аж. Бидний авсан мэдээллээр гадаадын нэг иргэн оршин суух үнэмлэх авахын тулд 36.000 төгрөгийн төлбөр төлдөг бөгөөд үүний 15.000-ыг нь улсын тэмдэгтийн хураамжид өгдөг бол үлдсэн 21.000-ыг үнэмлэх хэвлэгч аж ахуйн нэгж авдаг гэнэ. Хаягийн өөрчлөлт хийж, үнэмлэх дээр нь бичилт хийхэд 12.500-г төлж байгаагийн 2500 нь улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн дансанд тушаадаг. Үлдсэн 10.000 нь компанийнх болдог бололтой. Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолоор Улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг тогтоосныг 2021 оны 195 дугаар тогтоолоор өөрчлөн, шинэчлэн баталсан. Өдгөө зөвхөн оршин суух үнэмлэх олгоход улсын тэмдэгтийн хураамжид 15.000 төгрөг төлөхөөр болсон. Гэтэл “Туртелком” ХХК-ийнхан энэ тогтоол, үнэмлэх хэвлэхэд ашигладаг бэлдэц, хэрэгслийн зах зээлийн үнэ өссөн шалтгаанаар үнэ тарифаа нэмэх санал гаргасан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Төр нь гадаадын хөрөнгө оруулагчид болон эх орондоо валют татахаар олон ажил арга хэмжээ санаачилж байхад төрийн байгууллагатай гэрээ хийсэн хувийн аж ахуйн нэгж нь тэдний халаасыг “сэгсрэх” санаа агуулж байгаа нь эмгэнэлтэй. Тиймээс энэ мэт аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг цуцалж яагаад болохгүй гэж. 2009 онд баталсан Оюутолгойн гэрээг өөрчилж болж байгаа юм чинь 2011 онд хийсэн, бусдад давуу байдал олгосон гэрээг цуцалж болох л байлгүй. Энэ оны тавдугаар сарын 1-нээс мөрдөж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд “Гадаадын иргэний биометрик мэдээллийг хил хамгаалах байгууллага цуглуулж, ашиглахаар” заасан байгаа. Тиймээс гадаадын иргэний энэ төрлийн мэдээллийг багтаасан үнэмлэх хэвлэх ажлыг төрийн байгууллага хариуцах болсон гэх үндэслэлээр гэрээг цуцлах шалтгаан бий болчихоод байна.
Хэрэв төрийн байгууллага гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх ажлыг хариуцвал төсөвт төвлөрөх орлого ч нэмэгдэх магадлалтайг Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар оюундаа нэг тунгаавал дээргүй юү.
| ГИХГ-аас "Туртелком" ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй гэрээг эргэн хараасай |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |