Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 17 дугаар гудамжинд .... дугаартай "Приус-20" маркийн автомашины жолооч есөн настай охиныг мөргөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон. Энэ талаар хохирогч охины ээж цахим хуудастаа “Охиныг минь хичээлийн завсарлагаанаар хүнсний дэлгүүр орох гэж явахад нь .... дугаартай "Приус-20" маркийн автомашины жолооч мөргөж, элгийг нь бяцалсан байсан. Гэтэл жолооч эмэгтэй охиныг минь эмнэлэгт хүргэж өгөх нь битгий хэл “Замаа харж яваач” гэж загнасан байна лээ. Тиймээс охин минь айсандаа “Зүгээр, зүгээр” гэж хэлсэн байна” хэмээн ослын талаарх бичлэг, зураг оруулсан байв. Харин тухайн өдөр юу болсон талаар охиныг автомашинаар мөргөсөн жолооч М-ээс тодрууллаа.
-Таны тавдугаар сарын 19-нд есөн настай охиныг мөргөсөн бичлэг олон нийтийн сүлжээнд ил болжээ. Тухайн өдөр юу болсон юм бэ?
-Би тэр охиныг мөргөсөн нь үнэн. Тухайн үедээ сандраад түргэн дуудаагүй нь миний буруу. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би тэр охиныг дайрчихаад сандарч автомашинаасаа буугаад “Зүгээр үү. Аав, ээж, багш нарынхаа дугаарыг өгчих. Хоёулаа эмнэлэг явъя” гэсэн. Гэтэл охин “Би зүгээрээ” гээд хэн нэгний дугаарыг өгөхөөс татгалзсан. Олон удаа асуусны эцэст “Зүгээр. Та санаа зовох хэрэггүй” гээд байхаар нь яваад өгсөн юм. Би хүүхэд дайрчихаад юу гэж загнах билээ дээ. Намайг ослын газраас зугтсан гэж үзэж байгаа. Тэр охины үгэнд орж явсан нь миний буруу байсан. "Мэдсэн бол охиныг автомашиндаа хүчээр суулгаад эмнэлэгт хүргэх байж дээ" гэж бодож байна.
-Охины биеийн байдал ямар байгаа вэ. Элэг нь бяцараад эмчилгээ хийлгэж байгаа гэх мэдээлэл байсан?
-Осол болдог өдөр ээж нь түргэн дуудаж охиноо ГССҮТ-д хүргэж, үзүүлсэн байна лээ. Тэгэхэд эмнэлгээс "Зүгээр байна" гээд гэрт нь буцаасан байсан. Тэгээд ээж нь надтай хамт тэр өдөр Тээврийн цагдаагийн газар өнжсөн.Тэгээд охины ээж надаас 10 сая төгрөг нэхсэн. Би 10 сая төгрөг өгөх боломжгүй гэдгээ хэлтэл долоон сая төгрөг нэхэж, намайг янз бүрээр айлгаж, сүрдүүлсэн. Би хүүхдийн эмчилгээний зардал гэж 500 мянга гаруй төгрөг өгсөн. Охин нь Гэмтлийн эмнэлэгт долоо хоног хэвтсэн юм билээ. Шүүх эмнэлэгт шинжилгээ өгтөл "Зүгээр" гэсэн онош гарсан. Ээж нь "Шүүх эмнэлгийн дүгнэлтэд итгэхгүй байна. Дахин шинжилгээ өгнө” гэх хүсэлтээ өгчихсөн байгаа. Охин одоо гэртээ байгаа.
-Охины ээж таны хэргийг хаагдсан гэж бичсэн байна лээ?
-Би цагдаад охины ээжийг мөнгө нэхсэн тухай нь хэлсэн. Гэтэл цагдаа "Энэ хэргээр мөнгө наймаалцаж болохгүй. Хуулийн дагуу асуудлыг чинь шийднэ. Хүүхдээ эмнэлэгт үзүүлж, шаардлагатай шинжилгээ хийлгэж, эмчилгээнийх нь төлбөрийг даах ёстой" гэсэн. Тэгээд намайг мөнгө өгөхөө больсноос хойш охины ээж олон нийтийн сүлжээнд ослын бичлэг оруулж, ажилдаа явж чадахгүй байгаа учир цалингын нөхөн олговор өгөхийг шаардаж байгаа.
| ЕСӨН НАСТАЙ ОХИНЫГ МӨРГӨСӨН ЖОЛООЧ М: Охиныг мөргөж, эмнэлэгт хүргээгүй буруугаа хүлээн зөвшөөрч байна. Охины ээж надаас 10 сая төгрөг нэхэмжилсэн |
|
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
2026-05-01 14:30:00
Олон улсын таеквондо-гийн 31 дэх удаагийн улсын аварга эхэллээ
2026-05-01 13:49:26
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 13:00:44
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 09:47:50
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-01 08:26:07
Ү.ХҮРЭЛБААТАР: “Би үнэний дуу хоолой” гэж хэлэх чадамжтай байж нийгмийг удирдаж, зална шүү дээ
2026-05-01 07:58:57
"ИППОН ДОЖО"-гийн эцэг, эхийн зөвлөл улсын аварга багууд бэлэг гардуулав
2026-05-01 07:10:00
ӨСГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭ ОРЦОНД ХАЯСАН 21 НАСТАЙ ЭЭЖИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-01 07:04:33
ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ, БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ
2026-05-01 07:00:00
Н.НАРАНБААТАР: ХУЛГАЙ ХИЙХ ВИЙ ГЭЖ ХИЙ ХАРДААД ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХОЙШЛУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ
2026-05-01 07:00:00
СПОРТ, ОЛИМПЫН “ВИКИПЕДИА” ОТТО АХ
2026-05-01 07:00:00
ТАНИЛЦ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХУДУУДЫН Х.БАТТУЛГА ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ААЛЗНЫ ТОР МЭТ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ
2026-05-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |