• Өнөөдөр 2025-05-21

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2022-06-27,   239

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулвал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 04:55-20:55
Барилдлага: Идэр   
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
Суудал: Хий
Аргын тооллын зургадугаар сарын 27 Сумъяа гараг. Билгийн тооллын 29, Чөлөөт эх одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран  4:55 цагт мандаж, 20: 55 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188