Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Чех Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Чех-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Берковецтэй уулзлаа.
Прагийн Чарльз Их сургуулийн монгол судлалын тэнхимийн тэргүүн, ноён С.Берковец Монгол-Чехийн парламентын бүлгийн даргатай биечлэн уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсад анх 1988 онд ирж байсныг уулзалтын эхэнд дурдав. Тэрбээр 34 жилийн дараах Монгол Улс хөгжил, дэвшлийн хувьд асар их өөрчлөгдсөн ч монгол хүний зочломтгой, сайхан сэтгэл хэвээр байгааг онцлов.
Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр манай хоёр орон он удаан жилийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад баяртай байна гээд өнгөрсөн хугацаанд Монголын 20 мянга гаруй оюутан залуус Чех Улсад боловсрол, мэргэжил эзэмшиж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийн гүүр болж ирсэн болохыг тэмдэглэв. Тэрбээр, Монгол-Чехийн ээлжит бизнес форум ирэх намар зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд үүнд бид ихээхэн ач холбогдол өгч байна. Хоёр улс хоорондын аялал жуулчлал, худалдааг өргөжүүлэх зорилгоор агаарын болон автозамын сүлжээг шинэ шатанд гаргахаар бид зорин ажиллаж байна. Энэ хүрээнд автотээврийн хэлэлцээр байгуулах тухай хүсэлт уламжилсан. Мөн Улаанбаатар-Прага хоорондын шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн ба нислэгийг тогтмолжуулахад Чех-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Берковецийг дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Тэрбээр уулзалтын үеэр Монгол, Чехийн хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг Төлөөлөгчдийн танхим соёрхон баталсан, үүнд ноён С.Берковецийн манлайлал чухал үүрэг гүйцэтгэснийг дурдаад Бүгд Найрамдах Чех Улсын парламент, ард түмэнд талархал илэрхийлэв.Түүнчлэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 2022 оны Нэгдсэн хуралдаан 2022 оны долдугаар сард зохион байгуулагдана. Эл хуралдааны үеэр ЕАБХАБ-ын дэд ерөнхийлөгчийн дөрвөн сул орон тоог нөхөх сонгууль явуулах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь ЕАБХАБ-тай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар нэр дэвшиж байгаа. Манай парламентын тогтолцоо бол ардчилал, хүний эрхийн гол баталгаа. Иймд Чехийн парламентын ЕАБХАБ-ын ПА-н дэргэдэх байнгын төлөөлөгчдөд уламжилж өгөхийг хүсэв.
Чехийн парламентын гишүүн, Чех-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Берковец манай хоёр орны уламжлалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаярт талархал илэрхийлэв. Тэрбээр, Бүгд Найрамдах Чех Улсад Монголын олон мянган оюутан залуус боловсрол, мэргэжил эзэмшсэн нь бидний хувьд найрсаг, уламжлалт харилцааны үр дүн, хойч ирээдүйд бидний хүлээж буй хариуцлага юм. Чехийн парламент дахь Агаарын тээвэр хариуцсан байнгын хорооны гишүүний хувьд хоёр орны хоорондын хэлэлцээр гишүүдийн дэмжлэг авна гэдэгт итгэлтэй байна. Автотээврийн хэлэлцээрийн хувьд Чехийн тээврийн яаманд уламжилж, хууль тогтоомжид нийцүүлэн хамтран ажиллах боломжтой. Монгол, Чехийн хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг батлахад цаг хугацаа их шаардаж, шинээр хэрэгжүүлсний үр дүнд Чех Улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын нийгмийн асуудал шийдэгдэж, Чех Улсын иргэнтэй адил тэтгэвэр авах боломж бүрдэж байгаа юм гэлээ.
Уулзалтад Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Витопил байлцаж, Монгол, Чехийн парламентын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, нийгмийн хамгаалал, боловсролын салбарыг өргөжүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа илэрхийлж, Чех Улсын иргэдийг Монгол Улсад визгүй зорчиход дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв
| Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын парламент хоорондын бүлгийн дарга нар уулзлаа |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |