Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний ногооны тариалан эрхлэгчдээ дэмжих зорилгоор стандартын шаардлага хангасан, зах зээлд худалдан борлуулсан 10 нэр төрлийн хүнсний ногоо (байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, саримс, хэмх, лооль, чинжүү, навчит ногоо)-ны 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон. Тариаланчид, ногоочид энэхүү урамшуулалд хамрагдахын тулд:
Хүнсний ногоочдод урамшуулал олгох бэлтгэл ажлын нэг болох “Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн сан” цахим бүртгэл, хяналтын системд тариаланчид, ногоочдыг бүртгэж, заавар зөвлөгөө өгөх сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ХХААХҮ-ийн Судалгаа хөгжлийн төв, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс, Монголын тариаланчдын үндэсний холбоо, “Монгол ногоо”, “Усалгаатай хөдөө аж ахуй” төслөөс хамрагдав.
Уг сургалтад хамрагдсан сургагч багш нар 21 аймгийн 100 сум, нийслэлийн есөн дүүргийн хүнсний ногооны тариалан эрхэлж байгаа ногоочдыг “Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн систем”-д бүртгэж, цаашид хэрхэн ашиглах заавар зөвлөмжийг өгөх юм.
Тиймээс аймаг, орон нутгийн удирдлагууд сургалтын бэлтгэлийг сайтар базааж, нэгдсэн систем, урамшуулал олгох тухай видео шторк, гарын авлагыг түгээхэд хамтран ажиллахыг уриалж байна
| Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системд бүртгэх сургагч багш бэлтгэх сургалт боллоо |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |