Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах баримт бичгүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр өргөн барилаа.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Стратеги судлалын хүрээлэн, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсэг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үнэлгээний тайлан гаргажээ.
Энэхүү тайланд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 60 гаруй хувьд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах шаардлагатай гэж дүгнэжээ. Иймд таван бүлэг, 27 зүйл, 71 дэд зүйлтэйгээр тодотгон шинэчилсэн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг тодотгон шинэчилж байгаатай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрдэмтэн, судлаачдын танилцуулгыг сонссоныхоо дараа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах баримт бичгүүдийг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн барина гэдгийг онцлон тэмдэглэв
| Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |