• Өнөөдөр 2025-05-21

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд амиа алджээ

2022-06-24,   337

  Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 918 дуудлага мэдээлэл бүртгэгдэв. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 18 хүн гэмтэж нэг хүүхдийн амь нас хохирсон байна. Орон нутагт зургаан хүн амиа алдсанаас хоёр нь хүүхэд байжээ. 
 
   Түүнчлэн нийслэлийн хэмжээнд гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 356 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна. 
 
  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол найман бүртгэгдсэнээс долоо нь жолооч, нэг нь явган хүн байсан аж. Та бид анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож явснаас болж ирээдүй болсон үр хүүхдүүдээ зам тээврийн ослын улмаас алдсаар байх уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188