Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т хамрагдаж буй сурагчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Улаанбаатар, Денвер хот 2001 онд албан ёсоор ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш албан айлчлал, соёл урлаг, бизнес, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн. Сурагч солилцооны хөтөлбөр нь хотуудын хамтын ажиллагаа төдийгүй хоёр улсын иргэд хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчид маань сурлага, хөдөлмөр, авьяас, чадвараараа манлайлагч хүүхдүүд. Та бүхний цаашдын сурлага, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье” хэмээлээ.
Зориг сангийн төслийн зохицуулагч Б.Гэрэлмаа Зориг сангаас Улаанбаатар-Денвер ах дүү хотын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөрөөр ахлах ангийн сурагчдыг сонгон шалгаруулж сургалтад хамруулдаг уламжлалтай гэдгийг онцлов. Мөн хөтөлбөрт хамрагдсан сурагчдаас шилдэг тав нь зуны амралтаараа АНУ-ын Денвер хот руу соёл, боловсролын солилцоогоор явдаг. Сурагчид маань боловсрол төдийгүй тухайн улсын соёл, уламжлалын талаар таньж мэддэг чухал ач холбогдолтой гэв.Зориг сангаас Улаанбаатар, Денвер хотуудын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү сурагч солилцооны хөтөлбөрийг 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т Монгол Улсаас ахлах ангийн 16 сурагч хамрагдаж байгаа. Харин АНУ-ын Денвер хотоос ахлах ангийн таван сурагч зургадугаар сарын 16-29-ний хооронд Улаанбаатар хотод зочилж, хөтөлбөрт хамрагдаж буй.
Хөтөлбөрт хамрагдсан АНУ-ын Денвер хотын сурагчид Монгол Улсын соёл, уламжлал таалагдаж байгааг илэрхийлж байлаа.
| Денвер хотын солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдыг хүлээн авч уулзлаа |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |