Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Маршал таун” хотхонд шинээр барьж буй барилгын өргүүр унаж, нэг иргэн амиа алджээ. Тодруулбал, 16:00 цагийн үед тус хотхонд шинээр барьж буй барилгын өргүүрээс хоёр хүн унаж, нэг нь нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.“Бид дуудлагын дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Маршал таун” хотхоны урд хэсэгт шинээр барьж байгаа барилгын зургаан давхрын гадна шилэн фасад хийж байсан 37 настай эрэгтэй Б, 35 настай эрэгтэй Э нар унаж, Б нь нас барсан байна. Харин 35 настай Э-г яаралтай түргэн тусламж дуудаж, эмнэлэгт хүргэсэн. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн үргэлжлүүлэн шалгаж байгаа" гэв.
| Б.БААТАРХҮҮ: Зургаан давхарт шилэн фасад хийж байсан хоёр иргэн унаж, нэг нь нас барсан |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |