• Өнөөдөр 2025-05-21

Үерийн аюулаас урьдчилан, сэргийлэхийг анхааруулж байна

2022-06-23,   386

    Үерийн аюулаас урьдчилан, сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Алтай нуруунаас эхтэй Чонохарайх, Хангай нурууны арын Сэлэнгэ мөрөн, Орхон гол, Сүхбаатар хот орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж Туул, Онон, Балж, Хэрлэн, Халх, Улз, Ховд зэрэг гол үерийн түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байгаа аж. 

  Ойрын өдрүүдэд зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх гол болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс анхааруулж байна.

 

Үерийн аюулаас урьдчилан, сэргийлэхийг анхааруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188