Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэрэг амиа алдсан хэргийн талаар Дотоодын цэргийн штабаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Дотоодын хэргийн штабын дарга хурандаа Р.Чингис “Энэ сарын 15-нд тангараг өргөх ёслол болж, албан хаагчийг ар гэрийнхэн нь ирж эргэсэн. Түүнээс хойш энэ харамсалтай хэрэг болсон. Амиа алдсан байлдагчийн гэр бүл болох нагац ах Батнасан, эхнэр Цэндмаа нар зургадугаар сарын 17-ны өглөө надтай уулзахад, бид харамсаж байгаагаа илэрхийлж, бүх зүйлд нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгийг хэлсэн.Бид хамгийн түрүүнд нас барсантай холбоотойгоор хуулийн байгууллагыг шалгах нь зүйтэй гээд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай субъектийг хариуцсан хэлтэст албан ёсоор бичиг хүргүүлж, мөрдөн байцаах ажил эхэлсэн. Ар гэрийнхэн нь мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байсан. Тухайн өдөр ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын газар, Дотоодын цэргийн штабын Дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс хойшлуулахгүй ажиллагаа явуулсан. Мөн Мөрдөн байцаах албаны Тусгай субъект мөрдөх хэлтсийн алба хаагч нар ажиллагаа явуулсан” гэв.
| Р.ЧИНГИС: Амиа алдсан цэргийн ар гэрийнхэнтэй нь уулзаж, харамсаж байгаагаа илэрхийлсэн |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |