Дотоодын цэргийн тавдугаар ангийн алба хаагчийн үхлийн шалтгааны талаар ШШҮХ-гийн удирдлага болон шинжилгээ хийсэн эмч нар мэдээлэл өгч байна.Энэ үеэр Шүүхийн шинжилгээний шүүх эмнэлгийн газрын чиглэлийн ахлах ажилтан, хошууч А.Амгаланбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Шүүх хэргийн шинжилгээ хийх журам дээр эд эсийн болон нэмэлт хийсэн тохиолдолд ажлын 21 хоногт шинжилгээний дүгнэлт гарна гэж заасан байдаг. Цэргийн албан хаагч нас барсан хэрэг нарийн төвөгтэй шинжилгээний тоонд орно. Тиймээс олон төрлийн шинжилгээ хийж ажиллаж байгаа. Бид аль болох богино хугацаа ажлын 21 хоногт багтааж шинжилгээний дүгнэлтийг гаргах зорилттой байна. Шинжилгээний үр дүнгийн талаар одоо хэлэхэд эрт байна. Шүүхийн шинжилгээний хуулийн 15 дугаар бүлэгт байдаг 1.5 дээр заасан шинжилгээний үр дүнгийн талаар шинжээч томилсон эрх бүхий албан тушаалтнаас өөр хүн танилцуулахыг хориглоно гэсэн байдаг. Урьдчилсан байдлаар ч дүгнэлтийн талаар хэлэх боломжгүй. Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэг дээр 20 гаруй цаг эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон. Хагалгааны явцад ходоодыг бүрэн тайрч авсан. Шарх байсан байгаагүй дээр хариу хэлэх боломжгүй, шинжилгээ хийгдэж байгаа” гэв.
| А.АМГАЛАНБААТАР: Амиа алдсан байлдагчийн шүүх шинжилгээний дүгнэлт 21 хоногийн дараа гарна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |