• Өнөөдөр 2025-05-21

Л.ХАЛТАР: Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс МИАТ компанид 4.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

2022-06-22,   365

  Засгийн газар өнөөдөр хуралдаж, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тус хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцууллаа.
     Тэрбээр “Агаарын тээврийн тухайд авах зарим арга хэмжээг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ярилцлаа. Монгол Улсын Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс МИАТ компанид 4.7 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тухай хэлэлцсэн. Цаад зорилго нь аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотой Европ, Герман зэрэг улс руу долоо хоногт хоёр удаа нислэг хийж байна. Үүнийг долоо, наймдугаар сард долоо хоногтоо таван удаагийн нислэг хийхээр болгож, шаардлагатай санхүүжилтийг Засгийн газраас гаргаж байна. 

   Миат компани нь одоогийн байдлаар 7/67 гэсэн хэмжээтэй нэг онгоцтой, үндсэндээ түрээсийн биш ч өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй байсан.  Сая Миат компани өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан 4.5 сая долларыг Америкийн банканд төлснөөр өөрийн өмчлөлд бүрэн авсан. 

     Хоёрдугаарт, цар тахлын үед манай дотоодын болон Олон улсын нислэгийг хийсэн. Үүнээс  үүдэн санхүүгийн олон асуудал үүссэн. Тиим учраас Монгол Улсын Ерөнхий сайд агаарын тээврийн болон аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзах үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн. Шаардлага хангасан дотоодын компаниудын хувьд тодорхой хэмжээнд зээл олгох гэдэг зүйл ярьсан. Өнөөдөр гарч байгаа тогтоолын хоёрдугаар заалт бол Миат компани болон дотоодын агаарын тээврийн компаниудад шаардлагатай 145 тэрбум төгрөгийн зээлийг эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх арван их наядын цогц төлөвлөгөөтэй уяалдуулан шийдвэрлэхээр тусгасан. Энэ бол дотоодын аялал жуулчлалын компаниудад дэмжлэг болох томоохон шийдвэр гэж ойлгож болно” гэв.
 
 

Л.ХАЛТАР: Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс МИАТ компанид 4.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188