Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн Цагаан нуур гэх газарт аймгийн төвөөс баруун хойд зүгт 252 км “Нууранд автомашин осолдсон тусламж хэрэгтэй байна” гэсэн дуудлагыг зургадугаар сарын 20-ны өдрийн 12:44 цагт хүлээн авчээ.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид зургадугаар сарын 21-ний өдрийн 04:30 цагт Цагааннуур суманд очиж иргэн Б-ын эзэмшлийн “Тоёота Вингрөүд” загварын суудлын автомашиныг татан гаргасан байна. Автомашины бүхээг дотроос иргэн У 26 настай, эмэгтэйн цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Цагаан нууранд осолдсон эмэгтэйн цогцсыг гарган авчээ |
|