• Өнөөдөр 2025-05-21

ТАНИЛЦ: ЭЕШ өгөхдөө анхаарах зургаан чухал зүйл

2022-06-22,   248

    2022 оны оны Элсэлтийн буюу зургадугаар сарын 23-н өдөр 10:00 цагт Түүхийн хичээлээр эхэлнэ. Тиймээс шалгуулагч нартаа зориулан ЭЕШ өгөхдөө анхаарах  зургаан зүйлийг танилцуулж байна.

  1. Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай. Мөн шалгалт өгөх анги, танхимд арван минутын өмнө суудлаа эзэлнэ. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
  2. Шалгалтын анги, танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
  3. Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтын журмын 3.7-д хориглосон зүйлийг ашигласан, бусдаас дэмжлэг авах болон тусалсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгодог.
  4. Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан. Мөн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтын дүн оноог хүчингүйд тооцно.
  5. Иргэн, хуулийн этгээд нь шалгуулагчийг хууль бус үйлдэл гаргахад дэмжлэг үзүүлсэн, үгсэн хуйвалдсан, нуун дарагдуулсан. ЭЕШ-ын бэлтгэл болон явц, дүн оноотой холбоотой санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр худал мэдээлэл тарааж байгууллагын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
  6. ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай болон шалгалтын дүн оноотой холбоотой бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

ТАНИЛЦ: ЭЕШ өгөхдөө анхаарах зургаан чухал зүйл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188