Чингис, Өгэдэй, Гүюг, Мөнх, Аригбөх нарын эдгээр таван их хааны тамгыг Түүхийн ухааны доктор Б.Нямаагийн зөвлөснөөр МУЭ-ийн шагналт зураач Б.Төмөрбаатар тэргүүтэй зураач, барималч, дархчууд урлахдаа Монголын археологийн түүхэнд олдсон хосгүй үнэт дурсгалуудаар тойруулан чимсэн байна. Тухайлбал, Чингис хааны тамгыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Гол мод II дурсгалт газрын Хүннүгийн хааны 1 дүгээр булшнаас илэрч олдсон дугуй хэлбэрийн хөөмөл алтан чимэг дээрх ирвэсийн дүрстэй домгийн амьтан болох бэрсээр ороон чимэглэжээ.

Аливаа улс орны сүлдэнд өөрийнх нь газар нутгаас илэрсэн археологийн олдвор дээрх өвөг дээдсийнх нь сүр хүчний бэлгэдэл болсон дүрс агуулагдсан байдаг. Энэ жишгээр таван их хааны тамга тус бүрийн дээд талд эртний төрт улсуудын сүлд шүтээн шонхор, галт шувуу зэргийг дүрсэлсэн бол тамганы доод талд тухайн хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг урлажээ. Их хаадын дэлдүүлсэн эдгээр зоосон дээр тухайн хааны нэр, тамгыг дүрсэлсэн байдаг.

Сонирхуулахад, Гол мод II дурсгалт газрын шаньюйгийн нэгдүгээр булшны гуравдугаар дагуул булшнаас 200 гаруй шагай олдсон байдаг. Тэр дунд дөрвөн тамгатай шагай байжээ. Тэдгээр шагайн дээрх онгин тамга нь хожмын Чингис хааны, дэгрээ тамга нь Өгэдэйн, сэрээ тамга нь Мөнхийн удам угсааны тамгатай адил байсан нь түүх үргэлжилж ирсний нэг баталгаа болсон юм.
Музейн нүүрэн дээр таван их хааны тамгыг байршуулахдаа, музейн анхны зураг төслийн дагуу тамга хоорондын зайг яг ижил хэмжээнд бариагүй нь ч мөн бэлгэдэл бодсон хэрэг юм. Өөрөөр хэлбэл, барилгын нүүрэн талын гурван баганаар эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг төлөөлүүлсэн бөгөөд баруун талын гурван тамга буюу Өгэдэй, Гүюг, Чингис хаадын тамгыг багана тус бүрийг дагуулж байрлуулсан байна.




| МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТАВАН ИХ ХААНЫ ТАМГЫГ ЧИНГИС ХААН МУЗЕЙН НҮҮРЭНД ЗАЛЛАА |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |