Цахим сүлжээнд өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ зодож, танхайрч буй бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тодруулбал, Текник, технологийн коллежийн хоёрдугаар дамжааны оюутан Б нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны 12 дугаар байрны тоглоомын талбайд М-ийг найзтайгаа үерхсэн хэмээн хардаж, биед нь халдсан байдаг. Энэ талаар хохирогчийн ахаас тодрууллаа.
Тэрбээр “Дүүгээ бусдад зодуулсан талаар мэдээгүй. Биднээс нуусан юм билээ. Би бусадтай адил өчигдөр олон нийтийн сүлжээнээс мэдсэн. Дүү минь амралтаараа хөдөөний айлд мал маллахаар явсан. Цагдаа нар өнөөдөр очиж авчирна гэж байна лээ. Дүүтэйгээ уулзаагүй болохоор юу болсон талаар нь хэлж мэдэхгүй байна. Бид ах, эгчийнхээрээ байдаг. Дүү минь нагац эгчийнд амьдардаг юм. Өглөө цагдаагийн газраас надтай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй гэсэн” гэлээ.
Ташрамд дурдахад, М-ийн бие халдсан сурагч нь “Сэтгэмж” цогцолбор сургуульд сурч байгаад хоёр жилийн өмнө Япон-Монголын хамтарсан сургууль руу шилжжээ. Цахим сүлжээнд цацагдсан дүрс бичлэгт “Чи манай найзтай үерхсэн юм биш үү” гээд биед нь халдаж байгааг харуулсан. Тодруулбал, хүүг зодож эхлэхдээ “Чи үерхсэн гэл үү” хэмээн асуухад зодуулсан хүү “Би үерхээгүй шүү дээ. Амлаж байна. Би үерхээгүй” гэж хэлж байгаа нь тодорхой харагдаж, сонсогдож байгаа юм.
| ЗОДУУЛСАН ХҮҮГИЙН АХ: Дүү минь бусдад зодуулсан гэдгээ биднээс нууж, хөдөө явсан |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |