Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ой тохиолоо. Энэхүү өдрийг тохиолдуулан хамт олноо манлайлж ажилласан Онцгой байдлын газрын 31 алба хаагчийг төрийн болон орон нутгийн шагналаар шагнаж урамшуулжээ. Тухайлбал, аймгийн Засаг даргын Хүндэт тэмдгээр хоёр, Жуух бичгээр тав, Шадар сайдын тушаалаар “Онц гал сөнөөгч” тэмдгээр гурав, Онцгой байдлын албаны төлөө цол тэмдгээр 21 алба хаагчийг шагнасан байна. Орхон аймгийн Онцгой байдлын газар нь анх 1976 оны зургаадугаар сарын 21-нд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 39 тоот тушаалаар “Гал команд” нэртэйгээр байгуулагдсан. 2008 оны тавдугаар сарын 14-ний өдрийн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 282 тоот тушаалаар Онцгой байдлын газар болон өргөжсөн түүхтэй. Түүнчлэн энэ онд тус байгууллага нь орон нутгийн төсвийн 218 сая төгрөгөөр алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, техник хэрэгслийн багтаамжийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж. Тодруулбал, гал унтраах 56-р ангийн техникийн байрыг өргөтгөх, аврах, гал унтраах 68-р ангийн сургалтын цамхгийг шинэчлэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн аймгийн Онцгой байдлын газар энэ сарын 15-17-нд Сэлэнгэ аймагт зохион байгуулсан “Гал унтраах техникийн спортын олон төрөлт”-ийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 2-р байр эзэлжээ. Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын албаны 31 багийн 250 гаруй тамирчин оролцож, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулжээ.
| Онцгой байдлын газрын 31 алба хаагч шагнуулжээ |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |