Туул голын салаанд боогдсон 18-19 насны долоон иргэнийг зөөвөрлөн гаргажээ. Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн VI хороо Туул голын салаанд долоон иргэн усанд боогдсон гэсэн дуудлага өчигдөр 11:30 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчид очиход, Туул голын салаанд 18-19 насны дөрвөн эрэгтэй, 19 настай гурван эмэгтэй боогдсон байсныг аврах завиар зөөвөрлөн аюулгүй бүсэд гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ дараах зүйлсийг тус газраас анхаарууллаа.
-Гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
-Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
-Голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
-Аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
| Туул голын салаанд боогдсон долоон иргэнийг зөөвөрлөн гаргажээ |
|