Эзэн Чингис хаан болон Гүр хаан Жамух нарын нөхөрлөлийн түүхээр сэдэвлэж бүтээсэн "Хаан шатар" бүтээл дэлхийн хамгийн том арвин баялаг үзмэртэй шатрын музейнүүдэд тавигдахаар болжээ. Энэ талаар “Хаан шатар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Бат-Оюунтай ярилцлаа.
-Шатар олон янз байдаг. Гэхдээ танай шатар түүх өгүүлсэн гэдгээрээ онцлог юм байна. Бүтээгдэхүүнээ хэзээ гаргаж эхэлсэн бэ?
-Манай компани 2015 онд бэлэг дурсгалын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр байгуулагдсан. Анхнаасаа олон төрлийн бүтээгдэхүүн хийнэ гэж бодоогүй. Зөвхөн шатар хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан учраас компаниа “Хаан шатар” гэж нэрлэсэн. Одоогийн байдлаар бага, дунд, их гарын гэсэн гурван төрлийн шатар худалдаанд гаргаад, хэдийнэ хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн болж чаджээ. Манайх шатраа цайрын хайлшаар цутгаж хийдэг. Хийцийн хувьд бөх бат, чанартай, өнгө үзэмж сайтай байдгаараа давуу.
Хамгийн гол нь Монголынхоо баялаг түүх, уламжлалыг харуулсан бүтээл хийж, олонд түгээхийг зорьж ажилладаг. Ер нь Монголын түүх бол агуу шүү дээ. Гэтэл бахархаад бардамнаад байхааргүй түүхтэй улс орнууд хүртэл баатарлаг түүх зохиогоод кино хийж, хойч үедээ болон дэлхий дахинд улсаа сурталчилж байна. Тиймээс монголчууд бид агуу түүхээ үр хойчдоо өвлүүлж үлдээхийн тулд дэлхий дахинд сурталчлах шаардлагатай байгаа юм.

-Түүхийн бүтээл хийж улс орноо сурталчлах таны хүсэл шатартай яагаад огтлолцох болов?
-Шатрыг дэлхий дахинд шинжлэх ухааныы ноён оргил, спорт урлагийн хослол гэж үздэг учраас хүндэтгэлтэй ханддаг. Шатар Манай эриний VI зуунд Энэтхэгт үүссэн гэдэг ч сүүлийн үед Монголд үүсээд Энэтхэг, Персээр дамжин Европд хүрсэн байх магадлалтай гэж зарим эрдэмтэд үздэг болсон. Морь, тэмээ, тэрэг гэх мэт нүүдэлчин ахуйд ашиглагддаг бүхий л зүйлс шатарт байдагтай холбоотой байх.
Монгол шатар ч өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтой. Эрт дээр үеэс манай монголчууд яс, төмөр, эсгий, модоор төрөл бүрийн шатар урлан, үе хойчдоо өвлүүлэн үлдээдэг байсан. Харин одоогийн нийтээрээ хэрэглэж байгаа шатар нь 1930-аад оноос манай улсад дэлгэрсэн гэж үздэг. Тухайн үед монголчууд бараг нийтээрээ шатар тоглодог байсан гэлцдэг. Шатар тоглодоггүй, шатаргүй монгол айл одоо ч ховор болсон санагддаг. Нөгөө талаас нь авч үзэх юм бол шатар нь өөрөө амьдралын сайн муу, эсрэг тэсрэг талыг билэгддэг хэмээн үзэж шатрыг бишрэн шүтдэг, олон төрлийн шатар цуглуулдаг хүмүүс их байдаг юм билээ.
Шатартай огтлолцсон тухайд гэвэл их сонин. Манай нөхөр 8, 9 настай байхдаа шатартай холбогдсоноос хойш өөрөө шатар хийнэ гэсэн мөрөөдөлтэй болсон юм билээ. 2013 онд бага охин маань гэдсэнд байхад мөрөөдлөө биелүүлэхээр шийдэн, найзтайгаа шатар хийж эхэлсэн ч 2016 онд эх хувиа бэлэн болгож байсан. Ахиад хоёр жил оролдож, уйгагүй хийж бүтээсээр шатар маань худалдаанд гарах хэмжээнд хүрсэн дээ. Анхны эх зургийг манай нөхөр Д.Насанбат гаргасан. Дараа нь манай хамтарч ажилладаг уран барималч, сийлбэрчид, зургийн багийнхан тухайн үеийнх нь түүхийг судалсны үндсэн дээр шатрын хэв тус бүр дээр ажиллаж бүтээгдэхүүн бэлэн болсон. Манайх шатарнуудаа үйлдвэрлэчихээд Оюуны өмчийн эрх буюу патент авч байж худалдаанд гаргадаг юм.

-Танай шатар харьцангуй шинэлэг, сонирхолтой байдлаар зохиогдсон юм билээ. Түүхийн тэр тусмаа Чингис, Жамух хоёрын нөхөрлөлөөр хийх санаа хаанаас гарсан бэ?
-Манай шатарны гол сэдэл болох Эзэн Чингис хаан болон Гүр хаан Жамух нар нь эсгий туургатан монгол түмний шүтээн болсон түүхэн хүмүүс. Тэдний нөхөрлөлийн түүхээр сэдэвлэж бүтээсэн бүтээл юм. Эзэн Чингис хааныг дэлхий хэмжээний суут хүн болоход нь нөлөөлсөн хүмүүсийн нэг нь хар багын анд Гүр хаан Жамухыг хэмээн үздэг үзлээс үүдэн анх уг шатрыг бүтээсэн юм. Тэртээх XIII зууны үе 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан түүхэн үйл явдал нь манай улсын түүхийн оргил үе байсан юм. Монголчууд бидний мөн чанар, нэн ялангуяа эр хүний нөхөрлөлийн үнэ цэнэ, үнэт зүйлийн утга учир нь дээрх хоёр их хүний нөхөрлөлийн түүхээр баримжаалагддаг мэт санагддаг. Чингис хаан бол монгол туургатнуудын хувьд тэнгэр бурханы хэмжээнд хүндлэгдэн, шүтэгдэж ирсэн биет хүн юм.
Бүтээгдэхүүний материал нь цайрын хайлшаар хөндий цутгалтын аргаар цутгаж хийгээд гадуур нь металлаар өнгөлдөг. Шатрын хайрцаг нь модоор хийгээд зориулалтын лакаар өнгөлдөг. Тавцан нь хамар хээг ухаж хээлсэн 5мм зузаантай ялтсан төмөр тавцантай. Ерөнхий дүрсүүд нь хоорондоо давтагдахгүйгээр хийсэн. Жишээлбэл, шар тал буюу цагаан тал нь Эзэн Чингисийн тал бөгөөд хүү нь эв найрамдал, элдэв хар санаагүй байгааг мөн нөгөө талаар төрийг засан тохинуулдаг гэдэг утгаараа сэлмээ өвөр дээрээ авч завилж суусан байгаагаар, тэмээ нь найр хуримын билэгдэл болсон цан хэнгэрэг ачсан байгаагаар, хатан буюу бэрс нь эрх мэдэл, сүр хүчний билэгдэл болсон үчимбэртэй, ноён нь буюу Чингис хаан алтан шонхор бүхий сэнтий дээрээ ёслолын хувцастай заларсан байгаагаар дүрсэлсэн.
Харин эсрэг тал болох хар тал буюу Жамухын тал дайнч гэдэг утгаараа хүү нь хуяг дуулгатай, сэлмээ агсан байлдахад бэлэн байгаагаар, тэмээ нь гунан буу ачсан, бэрс буюу хатан нь дайны аян замыг нь ерөөж сүү өргөж байгаагаар, ноён буюу Гүр хаан Жамух нь хуяг дуулгатайгаар сэнтий дээрээ заларсан байгаагаар гэх мэтчилэн бүгд утга агуулгатай дүрслэн бүтээсэн.

-Одоо гаргаж байгаа гурван төрлөөсөө өөр төрлөөр юмуу, өөр агуулгаар шатрын төрлөө нэмэх үү?
-Удахгүй манайх хүүхдийн шатар гаргах гэж байна. Сая 2021 оны арванхоёрдугаар сард патентаа авсан. Хэвээ хийгээд дууссан. Одоо хүүхдийн шатрыг дагалдах “Цодгор хүү” хүүхэлдэйн кинон дээрээ ажиллаж байна. Энэ ондоо багтааж худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна.
Мөн Түмэн шанью, Модун шаньюгийн түүхээр сэдэвлэж хийсэн “Хүннү шатар”-ны эх хэв бэлэн болсон. МЭӨ 198 онд Хан, Хүн гүрэн дэлхийн хамгийн анхны дипломат харилцааг эхлүүлж байсан түүхтэй. Мөн дэлхийн хамгийн анхны Төрт улсыг байгуулсан улс шүү дээ. Эхний ээлжинд бид өөрийн орны агуу баялаг түүхээр сэдэвлэсэн шатарнуудыг цөөн тоогоор хийх бодолтой байна. Шатарны сэдэв маш их бий. Яг одоогийн байдлаар Монголын түүхийн сэдвээр шатар хийхээр 10 гаруй төрлийн шатрын эхийг бэлэн болгосон байгаагаас таван шатар нь ийнхүү бүтээл болж биеллээ, үүнээс гурван төрөл нь худалдаанд гарсан байна.
-Хаан шатрыг гол төлөв гадны зочид төлөөлөгчид бэлэглэдэг үнэ цэнтэй бэлгийн нэг болсон гэж сонссон. Гадагшаа гаргах холбоо харилцаа тогтоосон уу?
-АНУ-ын Миссури муж дахь World chess Hall of Fame болон Швейцарын Musee Suisse de Jeu музейгээс бидэнтэй хамтарч ажиллах санал тавьсан. Дэлхийн хамгийн томд тооцогдох, арвин баялаг үзмэртэй шатрын музейнүүдэд манай Монголын түүхээр сэдэвлэж хийсэн шатар тавигдана гэдэг манай жижиг компанийн хувьд нэр төрийн хэрэг л дээ. Бид маш их баяртай, урам зоригтойгоор ажиллаж байна.
Бидний өвөг дээдэс Өрнө дорнын соёлыг нэгтгэж, нэгэн бодлогын дор зангидаж ирсэн дэлхийд хамгийн том эзэнт гүрнийг байгуулж байсан. Мөн орчин үеийн глобалчлалын эхлэлийг тухайн үед монголчууд бүтээж чадсан. Өнгөрсөн түүхийн хамгийн том колончлол глобалчлалыг монголчууд л бүтээж чадсан байдаг. Чингис хаан хамгийн анх Ази Европыг холбосон торгоны замыг үүсгэн байгуулсан. Соёлын болон эдийн засгийн хамгийн анхны харилцааг Ази Европын хооронд хийж өгсөнөөрөө соёлын болон эдийн засгийн харилцааг үүсгэн байгуулсан гавьяатай.
Мянганы суут хүн хэмээн дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн Их эзэн Чингис хаан нь нүүдэлчин монголчуудын бахархалт хүн бөгөөд өнөөдрийн энэ цаг хугацаанд болон урьд үедээ ч ирээдүйд ч монголчуудын бахархал байх нь дамжиггүй юм. Тиймээс бидний хувьд Эзэн Чингис хаан XIII зууны үеийн түүхээс сэдэвлэсэн шатраа хамгийн түрүүнд түмэн олондоо хүртээе хэмээн зорьж нөхөрлөлийн болон хаан шатраа худалдаанд гаргасан юм. Манай шатар дэлхийн ихэнх төрийн тэргүүнүүд болон нэр хүндтэй хүмүүст манай улсын зүгээс бэлэг болгон очсонд бид их баяртай байдаг. Ер нь бол манай түүхийг гуйвуулж, зарим улсын түүхчид хүртэл бидний агуу түүхийг өөрийн болгох гэж хичээж байгаа энэ цаг үед бидний зүгээс өөрийн бахархалт түүхээ ном сонин, сэтгүүл, кино, өдөр тутмын аж байдалдаа байнга л тусгаж бидний түүх шүү гэдгээ дэлхий дахинд аль чадлаараа л түгээж байх ёстой гэж түүхч хүний хувьд эмзэглэн бодож байдаг даа. Бид хэн гэдгээ, хаанаас гарал үүсэлтэй гэдгээ хэзээ ч мартаж болохгүй учраас манай хамт олон өөрсдийн Хаан шатар бүтээлээрээ хувь нэмрээ оруулахыг хичээж явна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 121 (685
| Ч.БАТ-ОЮУН: Хаан шатар дэлхийн олон төрийн тэргүүн, нэр хүндтэй хүмүүст бэлэг болон очсон |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |