Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гурван давхраас олсоор буух гэж байгаад гацсан иргэнийг аварчээ.
Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нэгдүгээр байрны гурван давхраас иргэн олсоор буух гэж байгаад гацсан байна гэсэн дуудлагыг зургадугаар сарын 20-ны өдрийн 22:15 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид гурван км замыг туулан очиход иргэн Б /58 настай, эрэгтэй/ олсоор буух гэж байгаад гацсан байдалтай байсныг 15 минут ажиллаж 22:35 цагт буулган хүргэн дүү Б-д хүлээлгэн өгчээ. Өндөрт гацсан байсан иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд бэртэл гэмтэлгүй аваагүй байна.
| Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гурван давхраас буух гэж байсан иргэнийг аварчээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |