• Өнөөдөр 2025-05-20

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны нээлт боллоо

2022-06-20,   1199

              Иргэд зуны улиралд амарч, аялах зорилгоор хөдөө орон нутгийг зорьдог билээ. Хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осолд өртөж буй хүний тоо нэмэгддэг байна.

Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй ослоос урьдчилан хамгаалах зорилгоор улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн аяныг зохион байгуулж байна.

           Тус аяныг өнөөдөр буюу зургадугаар сарын 20-ноос есдүгээр сарын 15-ныг хүртэл орон даяар зохион байгуулах юм. Манай улсын хувьд сүүлийн арван жилийн хугацаанд зам,тээврийн улмаас 4593 хүн амиа алдаж, 42489 хүн бэртэж, гэмтжээ. Зам тээврийн ослын голлох шалтгаан нь:
  • Хурд хэтрүүлэх
  • Гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх
  • Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах
  • Жолоочийн нойр дутуу ядрах
  • Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх
  • Жолооч биш хүнд жолоог шилжүүлэх зэрэг ухамсаргүй, болгоомжгүй үйлдлээс болж зам тээврийн осолд өртдөг байна. 

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны нээлт боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188