• Өнөөдөр 2025-07-05

Элсэлтийн ерөнхий шалгалт пүрэв гарагаас эхэлнэ

2022-06-20,   385

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ долоо хоногийн пүрэв гарагаас эхэлнэ. Шалгалт Улаанбаатарын цагаар зургаадугаар сарын 23-ны 10:00 цагт түүхийн хичээлээр эхлэхээр болжээ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирэх юм.

Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц бичиг баримт
  • Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авна. Мөн сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  •  Бүрэн дунд боловсролын гэрчилгээ байна. ЭЕШ зургадугаар сарын 23-26-н хүртэл орон даяар зэрэг зохион байгуулагдана.

     

  


Элсэлтийн ерөнхий шалгалт пүрэв гарагаас эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188