Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ны 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэг, хороодын төлөөлөл буюу нийт 51 салбар холбоодын удирдлагууд оролцсон "Эв нэгдлээр манлайлъя" нэгдсэн зөвлөгөөн өнгөрсөн бямба гарагт боллоо. Тус зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, залуучуудын төлөөлөлтэй уулзсан юм.
Энэ үеэр тэрбээр “МЗХ бол орчин цагийн Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн 100 гаруй жилийн түүхтэй томоохон байгууллага. Олон мянган сор болсон залуусыг эгнээндээ нэгтгэж, цаашдаа үйл ажиллагаа нь улам өргөжиж, улсын хөгжилд жин дараасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Залуучуудын холбоо бүс нутаг, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа сурталчлан таниулсан, инновац, технологи болон бусад шийдлийг нэвтрүүлж чаддаг эрч хүчтэй залуусын байгууллага болоход Нийслэлийн Засаг даргын хувьд ямагт дэмжиж ажиллана. Улаанбаатар бол залуучуудын хот. Залуучуудаа дэмжих тал дээр Засаг даргын хувьд онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Хотын хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлж, тэдний дэмжлэгийг авч ажиллах ёстой гэж боддог. Залуучуудын бодол, саналыг бид ойлгож мэддэг байх ёстой. Ингэж байж нийслэл Улаанбаатар хот орчин үеийн шийдэлд нийцсэн, хөгжлийн төлөө, инновац, технологийн эрин үетэй хөл нийлүүлсэн хот байна. Цаашид ухаалаг Улаанбаатар, дижитал Улаанбаатар, иргэндээ ээлтэй Улаанбаатар, сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй, ногоон байгууламж бүхий, дэд бүтэц, инженерийн шийдэлтэй Улаанбаатар болгохын төлөө бүх хүчээ дайчлан залуучуудтайгаа хамтарч ажиллана” хэмээлээ.
МЗХ-ны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар “Зөвлөгөөнөөр холбоод алдаа, оноо, туршлагаа хэлэлцэж байна. Мөн цаашдын төлөвлөгөөгөө баталж байна. МЗХ сэргэх цаг нь болсон. Тус байгууллага залуучуудын эрх ашгийг хамгаалж, дуугарч асуудлуудыг шийддэг, төр засагтайгаа хамтран ажилладаг, алдаа, туршлагыг шүүмжилдэг. Нийслэлийн хэмжээнд залуучуудын дунд боловсрол, эрүүл мэнд, ажлын байрны асуудал тулгамдаж байна. Эдгээрийг өнөөдрийн үндсэн илтгэл дээр танилцуулж, хөтөлбөрийг баталлаа” гэв.
МЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Нямаа “Үйл ажиллагаа нь доголдсон салбар холбоодын үйл ажиллагааг сэргээх, бүгд нэг бодлого, зорилготой, эвтэй цаашдын зорилгоо баталлаа. Мөн тодорхой шийдлүүд гаргасан чухал арга хэмжээ болж байна. Миний бие 2020 оны тавдугаар сарын 8-нд МЗХ-ны нийгмийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Удирдах зөвлөлд сонгогдсон ганц эмэгтэй байсан хэдий ч удирдах ажилтнуудын 30-аас дээш хувь нь эмэгтэй байх квотоо батлан, үүний дагуу ажиллаж байгаа. Залуу эмэгтэйчүүдээ улс төр, бизнесийн салбарт хэрхэн амжилт олох вэ гэдэгт илүү бодитой, судалгаатай ажиллах боломж нээгдэж байна” хэмээн ярьж байлаа. МЗХ-ны удирдах ажилтнууд тус зөвлөгөөнийг тодорхой шийдлүүд гарсан, төлөвлөгөөгөө баталсан үр дүнтэй боллоо гэдгийг онцолж байлаа.
| Залуучуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |