Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар зарлигаар ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр анги “Алтан гадас” одонгоор шагнагдсныг өнөөдөр гардуулан өглөө.
Анх 1951 онд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар Уулын аврах команд нэртэйгээр байгуулагдаж, 1960 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Уулын цэрэгжүүлсэн аврах анги, 1995 онд Газрын хэвлийн тухай хууль батлагдсанаар Уул уурхайн аврах алба, 2014 онд Засгийн газрын тогтоолоор ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн Уул уурхайн аврах тусгай салбар, 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 80 дугаар тогтоолоор ОБЕГ-ын Уул уурхайн аврах анги, 2020 оны 167 дугаар тогтоолоор Уул уурхайн аврах 09 дүгээр анги болон өргөжсөн түүхтэй.
Гамшгаас хамгаалах үндсэн үйл ажиллагаанаас гадна жилд дунджаар 200-250 орчим уул уурхайн аюул, ослын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөг хянан баталгаажуулж, 100 орчим ган татлага шалгаж дүгнэлт гарган гэрчилгээ олгосон бөгөөд уурхай уулын үйлдвэр, дулааны цахилгаан станцуудаас ирсэн агаарын сорьцод химийн хортой болон аюултай бодисыг тодорхойлж амьсгалын бие даасан төхөөрөмжийн шүүгч шохойнд лабораторийн шинжилгээ хийж байна.
Түүнчлэн үйл ажиллагааныхаа чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2019 оноос MNS ISO 45001:2018 олон улсын стандарт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо”-г нэвтрүүлж, үйл ажиллагаандаа нутагшуулах ажлыг хэрэгжүүлэн алба хаагчдын ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.
| Уул уурхайн аврах 09 дүгээр анги “Алтан гадас” одонгоор шагнуулжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |