Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан дэлхийн сансар судлалын түүхэнд нэрээ мөнхлөн, Монгол Улсын нэрийг дэлхийд цуурайтуулсан их үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч, генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Владимир Александрович Джанибеков нарыг Хүндэт иргэнээр өргөмжлөх тухай дээрх тогтоол өнгөрсөн оны 03 дугаар сарын 11-нд гарсан юм.
Гэвч коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сансрын нисгэгч В.А. Джанибеков 40 жилийн ойн арга хэмжээнд оролцож чадаагүй бөгөөд өнөөдөр өөрийн биеэр Монгол Улсад хүрэлцэн ирж, хүндэт иргэний өргөмжлөл, цол тэмдгээ хүлээн авч байна.
.jpg)
Энэ үеэр ЗХУ-ын ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Джанибеков “Би энэ шагналыг Монголын ард түмэн Оросын ард түмэнд ханддаг сэтгэлийн илэрхийлэл гэж үзэж байна. 41 жилийн өмнө үйлдсэн ЗХУ, Монгол Улсын хамтарсан сансрын нислэг нь Монгол Оросын харилцааг сансрын өндөр түвшинд гаргасан үйл явдал юм. Бидний хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Би Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын амьдралд маш их өөрчлөлт гарсныг харлаа. Монголын ард түмэнд өндөр амжилт хүсэн ерөөе ” гэлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
| ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч В.А. Джанибековт “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий батламж гардууллаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |