Зам тээврийн хөгжлийн яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Өвөрхангай аймагт тээвэр логистикийн төв барихаар судалгааны ажил хийгдэж байна.
Үүнтэй холбогдуулан Дэлхийн банкны Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан мэргэжилтнүүд ирж, аймгийн удирдлагуудтай санал солилцлоо. Тээвэр, логистикийн дэд бүтцийг сайжруулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дотроо мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн сүлжээний алдагдлыг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн эцсийн хэрэглэгчид очих махны өртгийг бууруулах боломжтой хэмээн үзэж байна.
Тиймээс дээрх төслийн хүрээнд Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 35 км, Арвайхээр –Улаанбаатар чиглэлийн 60 гаруй км, Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 40 км замыг болон томоохон гүүрнүүдийн засвар, арчлалтыг хийх, Есөнзүйл сумыг улсын чанартай автозамд холбох ажлууд хийгдэнэ.
Мөн Арвайхээр хотод Тээвэр, логистикийн төвийг байгуулснаар өөрийн болон баруун аймгуудаас ирэх малын гаралтай мах, түүхий эдийг төвлөрүүлэн боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээн зах зээлд гаргах ба үүнийг дагасан ажлын байр олноор бий болох боломжтой юм
| Арвайхээрт тээвэр логистикийн төв байгуулна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |