Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Амгалан дулааны станцыг 116МВт-аар өргөтгөх төслийн нээлт өнөөдөр боллоо.
Тус цахилгаан станцын өргөтгөлийн нийт төсөвт өртөг нь 66,6 тэрбум бөгөөд төслийн санхүүжилтийн 85 хувь буюу 56.6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас олгох юм.
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул “Энэ төслийн санхүүжилтийн эх үүсвэр бэлэн, эхний ээлжид гүүрэн санхүүжилт хийж, энэ зун барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Манай банк “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих хүрээнд улс орны амин чухал асуудалтай холбоотой томоохон төсөл хөтөлбөрт оролцоно гэсэн чиг шугам баримталж байна. Ингэхдээ банкны эх үүсвэртэй уялдуулж, санхүүгийн тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр шийдвэрлэнэ.” гэлээ.
Ингэснээр 1.1 саяГкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж 12000 айл өрх төвлөрсөн дулааны системд нэмэгдэж холбогдох, долоон сургууль, долоон цэцэрлэг дулаанд холбогдох боломж бүрдэх, 40-өөс дээш жижиг халаалтын зуухыг зогсоох, барилга угсралтын ажлын хүрээнд 200 ажлын байр, байнгын ажлын байр 20 бий болохын зэрэгцээ Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангана.
| Амгалан дулааны станцын өргөтгөлийн 85 хувийн санхүүжилтийг Хөгжлийн банк төлнө |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |