Хүүгээ эрүүл болгохын тулд өөрийнхөө эрхтэнг зарахад бэлэн Х.Эрхэсийн аавтай холбогдлоо. Түүний дунд хүү Х.Эрхэс архаг цус багадалттай учир Турк Улсад чөмөг шилжүүлэх суулгах хагалгаанд яаралтай орох шаардлагатай болсон. Гэвч түүний эмчилгээнд 450 сая төгрөг хэрэгтэй учир монголчууд халуун сэтгэлээрээ нэгдэж, хандив цуглуулж байгаа юм. Энэ талаар түүний аав О.Хэрлэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хүү нь эмнэлэгт байгаа юу. Та бүхэн хаана байрлаж байгаа вэ?
-Хүү минь эмнэлгээс гараад гурав хонож байна. Хүү минь өнгөрсөн гуравдугаар сард ЭХЭМҮТ-д үзүүлж, “Архаг цус багадалттай” гэх оноштой болсон. Тус өвчинг Монголд эмчлэх боломжгүй учир бид Турк Улсад ирээд байна.
Бид Истанбул хот дахь консулын газрынхантай хүүгийнхээ эмчилгээ хийлгэх эмнэлгийн хамт олонтой уулзаж, “Эмчилгээний төлбөрөө 2-3 хувааж төлөх боломж олгооч” гэж гуйхаар явж байна. Хүүгээ яаралтай эмнэлэгт хэвтүүлж эмчилгээг нь хийлгэхгүй бол гараар юм туурч, зүү тариур хатгасан нүхээр шүүс гоожоод хэцүү байгаа. Бид Турк Улсад амьдардаг монгол иргэнтэй холбогдож, тэднийд байрлаж байна.
-Хүүгийнх нь нэг өдрийн эмчилгээний зардал хэд вэ. Хагалгаанд ороход хэдэн төгрөг хэрэгтэй вэ?
-Нэг өдрийн эмчилгээний зардал нь 1.560.000 /нэг сая таван зуун жаран мянган/ төгрөг болж байгаа. Хагалгаанд орохын тулд 450 сая төгрөг хэрэгтэй юм. Өнгөрсөн нэг дэх өдөр хагалгаанд орох ёстой байсан ч эмчилгээний төлбөрөө бүрдүүлж чадаагүй учир хүүгээ хагалгаанд оруулж чадаагүй. Сүүлийн хоёр хоног халуун сэтгэлт монголчуудаас минь 90 сая төгрөг цугласан байна. Хагалгаанд орохын тулд эмчилгээний төлбөрийнхөө 70 хувийг байршуулсан байх ёстой юм билээ.
Үүнийг бага багаар төлөх боломж олгож өгөхийг эмнэлгийн хамт олноос хүсч байгаа. Энэ дашрамд монголчууддаа маш их баярлаж байгаа. Мөн Турк Улсад амьдардаг монголчууд бидэнд их тусалж байгаад баярлаж байна.
-Та бүхэн Турк руу хэзээ явсан бэ. Ямар ажил эрхэлдэг вэ?
-Би тавдугаар сарын 5-нд эхнэр, хоёр хүүгийн хамт Турк Улсад ирсэн. Би ам бүл тавуулаа. Манайх Дорноговийн айл. Би хувиараа ажилладаг. Том хүү минь монголд үлдсэн.
-Таны бага хүү хэдэн настай вэ. Ахынхаа донор болно гэдгээ мэдэж байгаа юу?
-Х.Эрхэс хүү минь 11 настай. Дүү Х.Маргад нь зургаан настай. Бага хүү ахынхаа донор болно гэдгийг мэдэж байгаа. Ахдаа “Та хурдан эдгээрэй. Хамт далай үзнэ шүү” гэж ярьдаг.
-Та “Биеийнхээ эрүүл эрхтэнг зарна” гэсэн байсан. Хүүгийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй аавын сэтгэл юм даа?
-Би бурхан багшийн дүйчин өдөр их бухимдсан. Бидэнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байлаа. Элэг шилжүүлэх, бөөр шилжүүлэн суулгах гэх мэт бүхий л эмчилгээ хийгддэг энэ улсад надад мөнгө олж, хүүгээ эмчлүүлэх ганцхан арга нь эрхтнээ зарж мөнгө олох байсан. Би элгээ зараад ч болтугай хүүгээ авармаар байна. Гэхдээ монголчууд намайг тэгж болохгүй гээд хүүхэд минь хандив өгч тусалж байгаад маш их баярлаж байгаа.
Х.Эрхэс хүүгийн хагалгааны төлбөрт хандив өгөх данс: 5376143218 -У.Солонго (Хүүгийн ээж)
| Х.ЭРХЭСИЙН ААВ О.ХЭРЛЭН: Ахынхаа донор болох зургаан настай хүү минь ахдаа “Та хурдан эдгээрэй. Хамт далай үзнэ шүү” гэсэн |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |