Эрх зүйч иргэн Г.Батбаяр нь Ардчилсан намын хуулийн зөвлөх нэрээр олон нийт, нийгэмд АН-ын нэрийн өмнөөс байр суурь илэрхийлж, намын даргын асуудал, намын тамганы маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн мэтээр худал мэдээлэл тарааж хуулийн этгээдийн нэр хүндэд халдаж байна. УДШ-ийн удаа дараагийн шийдвэр тогтоол, албан бичгээр иргэн С.Эрдэнэ нь АН-ыг төлөөлөхгүй, намын даргаар бүртгэхгүй гэж шийдсэн. Тиймд хууль ёсны намын дарга биш этгээд С.Эрдэнэ нь Г.Батбаярыг хуулийн зөвлөхөөр томилсон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.
Иргэн Г.Батбаярын үйлдэл нь хэрээс хэтэрч Ардчилсан намын салбар нэгж байгууллагуудын байр руу дур мэдэн нэвтэрч, өмч хөрөнгөд халдаж, зориудаар эмх замбараагүй байдал үүсгэж байна. Иймд АН-ын зүгээс иргэн Г.Батбаярыг Ардчилсан намын хуулийн зөвлөхөөр ажилладаггүй, Ардчилсан намын гишүүн биш болохыг мэдэгдэж байна. Мөн удаа дараагийн хууль бус үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байна.
| Ардчилсан намаас иргэн Г.Батбаярыг хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргалаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |