Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Зам засварын ажил 2022 оны зургаадугаар сарын 17-ны 23:00 цагаас 2022 оны зургаадугаар сарын 20-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд үргэлжлэх аж.
Зам хязгаарласан өдрүүдэд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэх юм байна.
| Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвараас МУИС хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ |
|