• Өнөөдөр 2025-05-20

Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал зохион байгуулагдаж байна

2022-06-16,   382

               Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үедээ “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурлыг өөрийн эх орондоо зохион байгуулна” гэж хэлсэн. 

Энэхүү мэдэгдлийн дагуу Монгол улсад “Эмэгтэйчүүдийн, энх тайван, аюулгүй байдал” сэдвийн дор Олон улсын Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн хурлыг зургадугаар сарын 16-18 өдөр зохион байгуулж байна. 

            Бага хуралд Нэгдсэн Үндэстний байгууллага, Европын Холбоо болон дэлхийн 30 орны 60 гаруй төлөөлөгч, Монгол Улсаас Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 25 энхийг сахиулагч эмэгтэй алба хаагч оролцож байна. Түүнчлэн хуралд оролцогсод “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуулийн явцтай танилцах аж.
 

Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал зохион байгуулагдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188