• Өнөөдөр 2025-05-20

Н.ЭНХБАТ: Жолооч нарт төрийн байгууллагууд дахин хүндрэл, дарамт учруулж байна

2022-06-16,   324

 Авто тээврийн үндэсний төвийн хууль бус үйл ажиллагааны талаар Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
    "Газрын Од" компанийн захирал Н.Энхбат" Манай компани 18 дахь жилдээ дүрэм журам стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд хууль зөрчиж байгаагүй. Цар тахлын улмаас жолооч нар хоёр жил их хүнд байдалд байсан. Одоо бидэнд төрийн байгууллагууд дахин хүндрэл, дарамт учруулж эхэллээ. Тухайлбал, манай чиглэлд хууль бусаар хоёр компани нэмж орж ирсэн. Иймд бид иргэний шүүхэд гомдол гаргасан. Үүний дараагаар манай компанид дарамт шахалтууд орж ирсэн. Авто тээврийн үндэсний төвөөс бидэнд шалгалт хийж манай үйл ажиллагааг зогсоох мэдэгдлийг хүргүүлсэн. Бид энэ мэдэгдлийг хүлээж авахгүй. Учир нь тус мэдэгдлийг бид ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байгаа.
 
  Авто тээврийн үндэсний төвтэй гэрээтэй 60 гаруй аж ахуйн нэгж стандарт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2021 оны аравдугаар сараас эхлэн бүх компаниудын хуучин гэрээг хүчингүй болгож шинэчилсэн гэрээ байгуулж эхэлсэн. Манай компани аравдугаар сарын 8-нд шинэчилсэн гэрээ байгуулахаар гарын үсэг зурсан ч одоо хүртэл энэ гэрээ баталгаажаагүй байгаа. Бид энэ асуудлыг тайлбарлахыг шаардаж байна. Мөн сар гаруйн хугацаанд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ гэрээгүй явагдсан. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ гэх асуултыг мөн Авто тээврийн үндэсний төвд тавьж байгаа. Төрөөс ААН-үүдээ дэмжинэ, хяналт шалгалтаа бууруулна гэсэн. Гэтэл Авто тээврийн үндэсний төв үүнийг дагахгүй байна "гэв.

Н.ЭНХБАТ: Жолооч нарт төрийн байгууллагууд дахин хүндрэл, дарамт учруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188