Манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд тулгамдаад байгаа бэрхшээлүүдийн нэг бол ариун цэврийн байгууламж, тав тухтай нийтийн бие засах газрын асуудал юм.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржийн санаачилгаар улсын хэмжээнд боловсон нийтийн бие засах газар, ариун цэврийн байгууламж байгуулах төслийг Үндэсний хэмжээний ААН-үүдтэй хамтран хэрэгжүүлэхээр болоод байгаа бөгөөд дотоодын аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон дэмжлэг болох энэхүү төслийн эхлэлийг тавин нийгмийн хариуцлагын хүрээнд “Магнай Трейд”, “Жимобайл” компаниуд хамтран ажиллахаар тохиролцож тус компаниудын Ерөнхий захирал Г.Магнай санамж бичигт гарын үсэг зурах боллоо.
Төслийн талаар хэлсэн үгэндээ БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж “Энэ үйл ажиллагааг зөвхөн нийгмийн хариуцлагаа ухамсарласан нэг байгууллагатай хамтран ажилласанаар зогсоохгүй. Цаашид алслагдсан аймаг сумдад салбартай аж ахуй нэгж, байгууллагуудаар дамжуулан, нийгмийн хариуцлагаараа манлайлж, байгаль орчноо хайрлан хамгаалахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой үндэсний хэмжээний төсөл хөтөлбөр болгон өргөжүүлнэ” гэдгээ илэрхийлсэн юм.
Энэхүү төсөл нь дотоодын аялал жуулчлалын хөгжилд дэмжлэг болохоос гадна, улс орон даяар хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгоос татгалзаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ.
| Байгаль орчинд ээлтэй, эко бие засах газар байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |