Монголын хошин урлагийн “МӨРӨӨДЛИЙН ТЕАТР”-ЫН жүжигчин Ц.Ганбаяр элэгний хорт хавдрын улмаас таалал төгсжээ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор БНСУ-ыг зорьсон боловч “Найдваргүй” хэмээх оноштой эх орондоо ирсэн юм. Түүний эмчилгээний зардлыг даахаар Монголын хошин урлаг, кино урлагын "Шинэ үе", "Шилдэг өнгө", "Захиалгат инээд", "Мөрөөдлийн театр", "Маск продакшн", "Эмоци пропакшн", "Fantastic продакшн", "Х-ТҮЦ продакшн", "Аглуу интертайнмэнт", "Аримун продакшн" зэрэг үе үеийн түүчээ болсон уран бүтээлч, хамтлагууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд тоглолт хийсэн билээ.
Тэрээр “Доргио долоон эр”, “Хоёр хоёрын тав”, “Ганц бие бүсгүйчүүд”, “Хөгжилтэй өдөр”, “Хуримын сюрприз”, “Том толгойтын романс”, “Их хотын залуус”, “Ууртай шувууд”, “Холион бантан”, “Гацуурхан”, “Хөгжилтэй дүр”, “Толбо”, “Дошин дээрээ” зэрэг уран бүтээлд гол болон туслах дүр бүтээж байжээ.
ТҮҮНИЙ ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХДӨД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
| “МӨРӨӨДЛИЙН ТЕАТР”-ЫН ЖҮЖИГЧИН Ц.ГАНБАЯР ТААЛАЛ ТӨГСЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |