• Өнөөдөр 2025-05-20

Түрүү булчирхайн дурангийн мэс заслыг орон нутагт анх удаа хийжээ

2022-06-14,   442

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт түрүү булчирхайн дурангийн мэс заслыг анх удаагаа хийжээ. ЭМЯ-наас тус эмнэлгийг бөөр, шээсний замын дурангийн иж бүрэн аппарат, багаж хэрэгслээр хангасан байна. Мөн Улаанбаатар хотоос эмч, сувилагчдын баг Баян-Өлгий аймагт  дурангийн хагалгааны аппарат, багаж хэрэгслийг хэрхэн ашиглахыг эмч нарт зааж, сургаж буй аж. Түүнчлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-андрологийн төвийн эмч Г.Ганболд, сувилагч Т.Алма, аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч З.Исагул, мэс заслын эмч Хари, мэдээгүйжүүлгийн эмч Сураужан, сувилагч Лена, Гүлсара, Бергентай, Армангүл, Меруерт, асрагч Төлеу нарын эмч, сувилагчдын баг 78 настай иргэн А-д түрүү булчирхайг дурангаар авах мэс засал хийж, энэ төрлийн үйлчилгээг орон нутагт анх удаагаа нэвтрүүлсэн хэмээн өнөөдөр мэдээлсэн юм. Хагалгаа амжилттай болсон ба өвчтөний биеийн байдал сайн байгаа аж. 

Түрүү булчирхайн дурангийн мэс заслыг орон нутагт анх удаа хийжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188