Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Энхболдын урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Такеши Касай манай улсад энэ сарын 12-18-ны өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Номхон далайн баруун бүсийн Өвчний хяналтын газрын захирал доктор Хуонг Тран болон Хэвлэл мэдээллийн ажилтан Анна Ватхвани нар багтаж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2022 оны зургадугаар сарын 13-ны өдөр доктор Такеши Касай тэргүүтэй зочдыг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Бүсийн захирал доктор Такеши Касай “Ковид-19” цар тахлын эсрэг цаг алдалгүй шуурхай хариу арга хэмжээ авч, бэлэн байдлаа хангахын зэрэгцээ богино хугацаанд зорилтот бүлгийн хүн амаа вакцинжуулалтад хамруулж, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, нэн ялангуяа цар тахлын эсрэг тэргүүн шугамд ажилласан эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудад гүн талархлаа илэрхийлж байна гэлээ. Тэрбээр цар тахлын давалгаануудын үөэр эрсдэл өндөртэй иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, хөнгөн иргэдийг гэрийн хяналтад эмчилсэн Монгол Улсын сайн туршлагыг сайшааж, бүсийн зарим улсуудад нэвтрүүлсэн болохыг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт ихээхэн оруулсан хөрөнгө оруулалт хийж, хэд хэдэн чухал шинэчлэлт хийсэн болохыг онцлов. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагууд үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлаа гүйцэтгэлийн үндсэн дээр Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн авах тогтолцоог нэвтрүүлсэн хийгээд хөдөө орон нутгийн болон хот суурин газрын эмч мэргэжилтнүүд олон улсын “UpToDate” эмнэлзүйн платформыг ашиглаж нэг стандартын эмчилгээг хийдэг болсон талаар танилцуулав. Мөн 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүн амын нас, хүйс, эрсдэлд үндэслэж халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх урьдчилсан сэргийлэх үзлэгийг орон даяар эхлүүлсэн талаар дэлгэрэнгүй танилцуулж ярилцлаа.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Касай Монгол Улсын Засгийн газрын зүгээс цар тахал гэж хойш тавилгүйгээр эрүүл мэндийн салбарт олон чухал хөтөлбөр, шинэ санаачлагыг нэвтрүүлж хэрэгжүүлж байгааг сайшааж, “эрүүл мэнд бол зардал биш, харин хөрөнгө оруулалт юм” гэдгийг дэлхий дахиныг хамарсан “Ковид-19” цар тахал сайтар нотлон харууллаа гэв. Тэрбээр хүний эрүүл мэндэд хөрөнгө оруулж байж эрүүл мэндээс үүдэлтэй зардал буурч, улмаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал өсөж хөгжиж байдаг тул эрүүл мэндийн салбарт тогтвортой санхүүжилт, дэмжлэг туйлын чухал болохыг онцлов.
Тэрбээр Номхон далайн баруун бүсийн “Эрүүл, аюулгүй бүсийн ирээдүйн төлөө” стратегийн хүрээний тэргүүлэх дөрвөн чиглэл болох эрүүл мэндийн аюулгүй байдал-нянгийн тэсвэржилт, халдварт бус өвчний хяналт, сэргийлэлт, насжилт, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй иргэн нэг бүрт хүрч үйлчлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай харилцан ярилцаж санал солилцлоо.
Айлчлалын хүрээнд доктор Такеши Касай хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, эрүүл мэндийн ажилтнуудтай уулзахын сацуу Монгол Улсын төр, засгийн тэргүүнд бараалхана.
| ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай Монголд айлчилж байна |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |