ДЭМБ-ын “Walk the talk” хөдөлгөөнд Монгол Улс 2017 оноос нэгдэн хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, алхалтын ач холбогдлыг сурталчлах ажлыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд зургадугаар сарын 12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эрүүл мэндийн яам, харьяа 22 байгууллага эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа сурталчилсан бөгөөд Биеийн тамир, спортын улсын хорооноос дэмжин оролцсон байна. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал доктор Такеши Касай, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нараас гадна Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан, албан хаагчид идэвхийлэн оролцжээ.
Энэ жил “Алхангаа ярилцъя” арга хэмжээний цар хүрээг өргөтгөн Монголын явган алхагчдын холбоотой хамтран “4 аймаг 400 км” уртын явган алхалтыг Алтай, Хангай, Говийн бүс нутаг буюу Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт зохион байгуулж, иргэдэд алхалтын ач холбогдлыг сурталчилжээ.
| Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт “4 аймаг 400 км” уртын явган алхалтыг зохион байгууллаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |